Иорданы хунтайж ФИФА-ийн тэргүүний суудалд өрсөлдөнө

 Олон улсын хөлбөмбөгийн холбоо /ФИФА/-ны дэд ерөнхийлөгч Иорданы хунтайж Али бин Аль-Хусейн тус байгууллагын тэргүүний албан тушаалын төлөө өрсөлдөнө гэдгээ мэдэгджээ. Хунтайж олон нийтийн анхаарлыг элдэв дуулианаас холдуулж, спортод хандуулах цаг нь болсныг хэлсэн байна. ФИФА-ийн тэргүүнээр сүүлийн 17 жилийн турш ажиллаж буй С.Блаттер сүүлийн хэдэн жилийн турш олон удаа авлигатай холбоотой дуулианд нэр холбогдсон юм. ФИФИ-ийн тэргүүнийн сонгууль ирэх тавдугаар сард болно. Тус байгууллагын ерөнхийлөгчийн суудалд С.Блаттер, хунтайж Али бин Аль-Хусейн болон тус холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Жером Шампань нар өрсөлдөхөөр зэхжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)