Британийн оршин суугчдыг англи хэлтэй байхыг шаардав
- 2015-01-08
- Дэлхий
- 0

Лондон хотын дарга Борис Жонсон Их Британий Вант улсын иргэнийг англиар ярьж чаддаг байх ёстой гэсэн байр сууриа илэрхийлжээ. Тэрбээр Лондон хотын зарим дүүрэгт хэдэн үеэрээ амьдарч буй цагаачид англи хэлээр ойлголцож чаддаггүйг өгүүлж, хэлнийхээ чадварт эргэлзэж буй иргэдийг тусгай дамжаанд суралцахыг уриалсан байна. Лондоны мэр тэднийг англи хэлд суралцахыг хичээдэггүй нь маш буруу алхам хэмээн үнэлж, үүгээрээ цагаачид их олон боломжийг алддаг гэж үзжээ. Үүнээс гадна нийгмийг өөр өөр хэлээр харилцдаг хэдэн хэсэг болж хуваагдахыг хүлээн зөвшөөрч болохгүй гэсэн байр сууриа илэрхийлсэн аж. Ийнхүү Лондон хотын мэр Нэгдсэн вант улсын тугаар тогтнолын намын дарга Найжел Фаражийн байр суурьтай санал нэгдэж байгаагаа илэрхийлсэн байна. Өмнө нь Найжел Фараж эрүүл мэндийн байгууллагад англи хэлийг зохих хэмжээнд эзэмшээгүй олон хүн ажиллаж байгааг өгүүлсэн юм. Тэрбээр “Төрийн байгуулагын ажилтнууд англиар ойлголцох чадваргүй байхыг хүлээн зөвшөөрч болохгүй. Эрүүл мэндийн яамнаас зохих арга хэмжээ авч, энэ бэрхшээлийг шийдвэрлэх хэрэгтэй” гэжээ. Их Британид 2013 оны зургадугаар сараас хойш 2014 оны мөн сар хүртэлх хугацаанд нийт260 мянган хүн цагаачилж ирсэн байна. Харин консерватив намын тэргүүн Д.Кэмерон сонгуулийнхаа мөрийн хөтөлбөрт 2015 он гэхэд энэ тоог 100 мянга хүртэл бууруулахаар тусгажээ.
Д.Болд

Сэтгэгдэл (3)
зочин (103.229.122.172)
Шотланд хүнийг хүн биш гэх гээд байна уу.Тэгвэл тэдний тусгаар тогтнолыг зөвшөөрчихөөч.
zochin (150.129.140.244)
uneheer eh oronch , uhaantai hun bnaa
(203.91.118.156)
үнэн шүү Эмнэлэгт нь аймар аялагатай Филиппин,Энэтхэг их байдаг шүү