Хүүхдүүдээс алан хядагчдыг хайж магадгүй

Их Британийн Дотоод хэргийн яамнаас цэцэрлэг, бага сургуулийн багш нарт зориулж гаргасан 39 хуудас тусгай зөвлөмжид алан хядагч болох чиг хандлагатай хүүхдүүдийн тухай мэдээлж байхыг үүрэг болгожээ. Энэхүү шинэ зөвлөмж нь Их Британийн баригчдаас хэлэлцэж буй алан хядах үйл ажиллагаатай өргөн цар хүрээг хамарсан төлөвлөгөө бүхий хуулийн төслийн нэг хэсэг болохыг тус улсын “Дэйли телеграф” сонинд өгүүлсэн байна. Гэвч уг баримт бичгийг нийгэм, улстөрчдийн хүрээнд олон хүн шүүмжилсэн аж. Тухайлбал, хүний эрхийг хамгаалах “Liberty” төвийн захирал Изабела Сэнки“ Цэцэрлэгийн багш, асрагч нарыг өөрийн эрхгүй тагнуул, туршуул болгосноор алан хядах ажиллагааг зогсоож чадахгүй. Энэ нь хүүхдүүдэд хар багаас нь үл итгэлцэх байдал бий болгоно” гэжээ. Харин Дотоод хэрийг яамны төлөөлөгч цэцэрлэгийн ажилтнууд хүүхдүүдийн гэр бүлийн амьдралд оролцолгүйгээр ямар нэг сэжигтэй байдал илэрвэл тэдэнд туслах ёстой гэсэн тайлбар өгчээ. Хуулийн төсөл батлагдвал тус улсын бүх цэцэрлэг, бага сургуулийн багш хүүхдүүдийн арьс өнгөний үзэл юмуу алан хядагчдыг магтсан хүүхдүүдийн тухай “Алтан хошуу” өргөх үүрэгтэй болно. Их Британид “Populus” хүрээлэнгээс явуулсан судалгаанаас үзэхэд тус улсын долоон иргэн тутмын нэг нь "Исламын улс” бүлэглэлийг дэмждэг гэсэн дүн гарсныг “Times” сониноос мэдээлж байсан юм.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)