Газрын тосны үнэ буурч, Европ дефляцид оров
- 2015-01-09
- Дэлхий
- 0
Европын орнуудад инфляци сөрөг үзүүлэлттэй гарч, бараа бүтээгдэхүүний үнэ өмнөх сараас 0.2 хувиар буурсныг өнгөрсөн арванхоёрдугаар сарын тоо баримтууд илтгэжээ. Үүнтэй холбоотойгоор Европын холбооны Төв банкнаас эдийн засгаа дэмжих алхам авч хэрэгжүүлэх шаардлагатайг илтгэсэн байна. Харин тус банкны хувьд инфляцийн төвшинг хоёр хувиас доогуур барих зорилготой аж. Бараа бүтээгдэхүүн үнэ буурсан нь эрчим хүчний үнэ хямдарсантай холбоотой гэнэ. Тухайлбал, өнгөрсөн арванхоёрдугаар сард эрчим хүчний үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад6.3 хувиар хямд байв. Эрчим хүчний үнийг хасч тооцсон тохиолдолд арван хоёрдугаар сард еврогийн бүсэд инфляцийн төвшин 0.6 хувь, арваннэгдүгээр сард мөн төвшинд байжээ.

Сэтгэгдэл (3)
иргэн (49.0.162.210)
ДЭЛХИЙ ДАЯАРАА НЕФТИЙН ҮНЭ БУУРААД БАЙХАД МОНГОЛД ЯАГААД БУУРДАГГҮЙ ЮМ БОЛ ТАЙЛБАРЛААД ӨГӨХ ХҮН БАЙНА УУ
Өндөр болгох нууц (112.72.11.67)
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МАЖЕСТИК, МИР,АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮
Өндөр болгох нууц (112.72.11.67)
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МАЖЕСТИК, МИР,АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮