Дубайн дархчууд дэлхийн хамгийн урт алтан гинжийг уралжээ
- 2015-01-11
- Дэлхий
- 0

Арабын Нэгдсэн Эмират Улсын дархчууд 5.52 километр урт алтан гинж бүтээжээ. Удахгүй тус үнэт эдлэл Гиннесийн амжилтын ном”-д бичигдэх аж. Гинжний нийт жин 256 килограмм хол давсан бөгөөд түүний үнэ бараг зургаан сая ам.долларт хүрэх юм байна.
Тэрхүү үнэт эдлэлийг бүтээхэд 100 гаруй хүн оролцож, 45 өдрийн турш хөдөлмөрлөжээ. Гинжийг урлах үед нэг бус удаа тасарч байсан гэж The National-д мэдээлсэн байна. Уг зүүлтийг Дубайн хуучин хэсэг болох Алтны захын ойролцоо очсон жуулчид үзэж болох ажээ. Энэхүү гинжийг Дубайд болох өвлийн 20-р олимпийн үзэсгэлэн худалдаанд зориулан, 22 каратын алтаар бүтээсэн байна. Өмнө нь буюу 1999 онд Дубай 4.1 км-ийн урттай алтан гинж бүтээж рекорд тогтоожээ.

Сэтгэгдэл (0)