Украины өр ДНБ-ий 90 хувьд хүрнэ

Украин улсад олон улсын байгууллагууд нэмэлт санхүүгийн тусламж үзүүлэхгүй бол энэ онд дампуурлаа зарлахаас өөр аргагүй болно гэдгийг Их Британийн “Financial Тimes” сонинд өгүүлжээ. Сонины шинжээч ОУВС-ийн аргачлалыг ашиглан Украины өрийн дарамтыг тооцоолж үзсэн байна. Ийм эрсдэл илэрхий байгаагаас зээл олгосон хөрөнгө оруулагчид тус улсын Засгийн газраас гаргасан үнэт цаасуудыг хямд үнээр худалдахад хүргэжээ. Үүнээс болж, тус улсын бондын өгөөж, жилийн35 хувьд хүрсэн аж. Украины өрийн дарамт урьд таамаглаж байснаас хавьгүй их болохыг Британийн сонинд тайлбарласан байна. Тус сонинд“Оросууд Крымийг эзэлж, аж үйлдвэр төвлөрсөн зүүн өмнөд мужуудад салан тусгаарлагчдыг дэмжсэн нь тус улсын эдийн засаг, төрийн нь санхүүг үгүй хийсэн” гэжээ. ОУВС-ийн мэргэжилтнүүд урьд Украины эдийн засаг2014 онд таван хувиар буурна хэмээн таамаглаж байсан бол одоо 6.5 хувийг дэндүү өөдрөг хувилбар хэмээн үзэх болж. Зарим эдийн засагт Украины ДНБ-ийн хэмжээ найман хувиар буурна гэж үзэж байгаа бол тус улсын Төвбанкны тэргүүн В.Гонтарев есөн хувиар хорогдоно гэж үзжээ. Украины төсвийн алдагдал өсч, мөнгөн тэмдэгтийн ханш эрс буурахын зэрэгцээ Засгийн газрын өр ДНБ-ийх нь 90 хувьтай тэнцэх гэнэ. ОУВС ийм хэмжээний өрийг байж болшгүй хэмээн үнэлдэг бөгөөд тус байгууллагын мэргэжилтнүүд Украины дампуурлаас сэргийлэхийн тулд өмнө нь олгосон 17 тэрбум ам.доллар дээр нэмж, 15 тэрбумыг олгох шаардлагатай гэж тооцоолсон байна. ОУВС-ийн шинжээчид ээлжит хяналтаа тавихын тулд Украинд энэ сарын 14-нд хүрэлцэн очно.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • иргэн (122.201.21.157)

    2015-01-10

    Украйн аль хэдийн дампуурсан. Зөвхөн АНУ, ЕХ-ны санхүүгийн дэмжлэгээр амь зогоож, түүнийгээ цэрэг, дайны зорилгоор үрэн таран хийж байна. Манайх өрийг нэмэх биш, харин багасгах бодлогыг хатуу барих ёстой.

  • иргэн (124.158.112.4)

    2015-01-10

    Украйн яахав МОНГОЛ удахгүй араас нь орлоо өрөө битгий нэм одоо 55 байгаа үүнийгээ багасга

  • Монгол (49.0.156.201)

    2015-01-09

    Дэлхийн 200 гаруй орноос Украйнд 90, Монголд 70 адил байгаа биз.

  • (202.21.113.138)

    2015-01-09

    Mongol adil bAINA