“Боко Харам” долоо хоногт 2000 орчим хүнийг хөнөөсөн
- 2015-01-12
- Дэлхий
- 0

Нигери дэх “Боко Харам” бүлэглэл өнгөрсөн долоо хоногт Бага хотыг эзэлснээсээ хойш 2000 гаруй хүнийг хөнөөсөн тухай зарим эх сурвалж мэдээлжээ. Үүнээс хойш тус бүлэглэлийнхэн хотыг бараг бүхэлд галдан шатааж, ойр орчных нь сууринг сүйтгэж эхэлсэн байна. “Боко Харам” бүлэглэлийнхэн Нигери улсын нутаг дэвсгэрт исламын улс байгуулахыг зорьдог ба сүүлийн үед тус улсын зүүн хойд хэсэгт олон хот, тосгоныг хяналтдаа оруулсан. Энхүү зэвсэгт мөргөлдөөний улмаас өнгөрсөн онд нийт 1.5 сая хүн орон гэрээ орхин дүрвэжээ.

Сэтгэгдэл (0)