Умардын гол мөрнийг магтсаныхаа төлөө Өмнөд Солонгосоос хөөгджээ

Солонгос гаралтай АНУ-ын Шин Июн Ми хэмээх эмэгтэйг Умард Солонгосын бодлогыг магтсан хэмээн Өмнөдийн эрх баригчид өнгөрсөн бямба гаригт нутгаасаа хөөн гаргажээ. Үүнтэй төстэй үйл явдал ойрын үед хэд хэдэн удаа болсонтой холбоотойгоор хүний эрхийг хамгаалагчид Өмнөд Солонгост үг хэлэх эрх чөлөө байгаа эсэхэд эргэлзэж буйгаа илэрхийлсэн байна. Шин Июн Ми АНУ руу нисэхийнхээ өмнө сэтгүүлчдэд“Үнэнийг хэлэхэд сэтгэл алдарсан нэгэндээ хууртагдсан мэт санагдаж байна” гэжээ. Түүнчлэн хоёр Солонгос хэзээ нэгэн цагт эргэн нэгдэх цаг ирнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн аж. АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Н.Псакийн мэдээлснээр, Өмнөд Солонгосын прокурорын байгууллага Шин Июн Миг Аюулгүй байдлын тухай хуулийн дагуу шалгаж, гурван долоо хоногийн турш нутгаасаа гарахыг нь хориглож, дараа нь хөөн гаргахдаа тус улсын хилийг таван жилийн хугацаанд дахин нэвтрэхийг нь хориглосон байна. Шин Июн Ми Умард Солонгост аялсан тухайгаа Өмнөд Солонгосын “OhmyNews” сайтад бичсэн юм. Тэрбээр аяллынхаа тухай ном хэвлүүлснийг, БНСУ-ын эрх баригчид 2013 онд төрийн албан хаагчдын унших номын жагсаалтад оруулжээ. Гэвч саяхан тус улсын Соёлын яамнаас номыг тус жагсаалтаас хасч, худалдаанд байсан хувиудыг хураан авахаар болсон байна. Шин Июн Ми Өмнөд Солонгост өнгөрсөн арваннэгдүгээр сард лекц уншихдаа умардаас оргон ирсэн иргэд нутагтаа эргэн очихыг хүсдэгээс гадна шинэ удирдагч тус улсад өөрчлөлт хийж чадна гэж итгэдэг тухай ярьжээ. Түүнчлэн Умард Солонгосын шар айрагны амт, гол мөрнийх нь усны тунгалгийг магтсан гэнэ. Тэрбээр тухайн улс орныг магтахыг зориогүй харин аяллынхаа үед төрсөн мэдрэмжээс хуваалцсан гэдгээ тайлбарласан байна. Өнгөрсөн аравдугаар сард Өмнөд Солонгосын прокурорын байгууллага Японы сэтгүүлчийг Ерөнхийлөгч Пак Гын Хегийн тухай мэдээлснийх нь төлөө ял тулгасан юм. Японы сэтгүүлч“Сэвол” хөлгийн осол гарсан өдөр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч нэгэн эрэгтэйтэй болзож байснаас болж, долоон цагийн турш алга болсон тухай цуу яриаг дамжуулсан аж. Түүнчлэн Өмнөд Солонгосын Үндсэн хуулийн шүүхээс өнгөрсөн арванхоёрдугаар сард Умардын хэв маягтай социалист систем байгуулахыг уриалдаг зүүний нэгэн намыг тараах шийдвэр гаргасан.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (8)

  • (150.129.141.178)

    2015-01-12

    Өмнөд солонгосын нөгөө ардчилал хаачаав

  • (27.123.214.118)

    2015-01-12

    сологосууд угаасаа өөдгүй улс хойт солонгос бүр хогийн хог

  • (27.123.214.118)

    2015-01-12

    сологосууд угаасаа өөдгүй улс хойт солонгос бүр хогийн хог

  • (202.179.12.6)

    2015-01-12

    боолын боол босгоны шороо korea

  • (150.129.141.135)

    2015-01-12

    Naana chini jinhene sotslizm bgaa yum bishuu.ANU yag iim.

  • (124.158.77.8)

    2015-01-12

    Тэнэг Солонгосууд. 2 биенээ мэрээд л Бодит байдал дээр Хойт Солонгосууд нь гадныхны боол болоогүй Харин Өмнөт Солонгосууд АНУ-ын боол бууны нохой болж үндэс нэг Солонгосуудаа дандаа гоочилж гүжирддэг

  • Зочин (182.160.32.63)

    2015-01-12

    Энэ Солонгосчуудийн бодол нь босгоноосоо давахгүй жул хүмүүс юм. Ийм болохоороо үргэлж бусдийн боол байдаг байхаа.

  • Ардчилагч (112.72.13.37)

    2015-01-12

    Умард Солонгос бол яахаа алдчихсан юм биш. АНУ л нүд үзүүрлээд,эзэлж авч өмнөд шигээ боол болгохыг хүсээд буй.