Компанийн Гүйцэтгэх захирал, удирдах ажилтнуудад зориулсан сургалт

Монголын компаниудын Гүйцэтгэх захирал болон удирдах түвшний ажилтнуудад зориулсан 15 хоногийн “СЕО Коллеж” сургалтын бүртгэл амжилттай үргэлжилж байна. Сургалт энэ оны 1 сарын 14-нд эхлэх юм.

 

Уг сургалтыг “Эм Эл Си Трайнинг” ХХК 2009 оноос тогтмол зохион байгуулж байгаа бөгөөд одоогоор 700 гаруй компанийн Гүйцэтгэх захирал, удирдах түвшний ажилтнууд “СЕО Коллеж” сургалтанд хамрагдаад байна.

 

Олон улсын стандартын дагуу ЕМВА (Executive MBA) хөтөлбөрөөр хичээллэх “СЕО Коллеж”-ийн цогц сургалтанд Монголдоо танигдсан бизнесийн байгууллага, компаниудын шилдэг удирдлага, Гүйцэтгэх захирлууд багшлахаас гадна УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Төрийн соёрхолт инженер Н.Нацагням, Нээлттэй мэдлэг, боловсролын сангийн Удирдах зөвлөлийн дарга Д.Энхбат, MCS Группийн Дэд ерөнхийлөгч Л.Мягмаржав нар Зочин багшаар уригдан оролцож илтгэл тавина. Сургалтанд хамрагдах компанийн Гүйцэтгэх захирал, удирдах ажилтнууд мөн “СЕО коллеж”-ийн сургалтын агуулгын дагуу бизнес аялалд оролцож “Скайтел” ХХК-ийн үйлчилгээний стандарттай, “MCS Coca Cola” ХХК болон “АПУ ХК”-ийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай нь танилцах аялал хийх юм.

 

Дашрамд дурдахад тус коллежийн төгсөгчид Монголын компаниудын Гүйцэтгэх захирлуудыг эгнээндээ нэгтгэдэг “СЕО ассоциаци”-ийн гишүүнд элсч үйл ажиллагаанд нь оролцох, “СЕО коллеж”-ийн төгсөгчдөд зориулсан сургалтын дараах “СЕО update” хөтөлбөрт оролцох, бизнесийн харилцаа холбоогоо тэлэх, хоорондоо бизнесийн мэдээ, мэдээлэл хуваалцах, “СЕО Коллеж”-ийн багш нараас тусгайлан зөвлөх үйлчилгээ авах, зарим нэг төсөл дээр хамтарч ажиллах зэрэг өргөн боломж нээлттэй болох юм.

 

Үүнээс гадна “Эм Эл Си Трайнинг” ХХК “Зар сурталчилгаа ба Сошл медиа” сургалтыг 1 сарын 16-нд, “Мастер маркетер” болон “Хувь хүний хөгжил” сургалтуудыг 1 сарын 20-нд, C.A.R.E.S. сургалтыг 1 сарын 22-24-нд, “Гэрээ, хэлэлцээр” сургалтыг 1 сарын 23-нд, “Хөдөлмөрийн харилцааны эрхзүй” сургалт 1 сарын 24-нд, “Менежер Коллеж” сургалтыг 1 сарын 29-нд тус тус зохион байгуулна.

 

MLC Training ХХК

Хаяг: СБДүүрэг, 6-р хороо, Бага Тойруу - 43, Залуучууд зочид буудлын Д корпус, MLC Training ХХК-ийн байр

Лавлах утас: 70101839, 70111839

Мэил: info@lector.mn, info@mlctraining.mn

Вэб: www.mlctraining.mn

Твиттер: @mlc_training

Фэйсбук: /mongolianlecturercenter

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)