“Anonymous”-ын хакерууд жихадын дайчдад дайн зарлав

 “Anonymous” бүлэглэлийн хакерууд Парис дахь халдлагын дараа исламист жихадын дайчдын интернэт дэх мэдээллийн эх сурвалжуудад“дайн” зарлажээ. Хакерууд”YouTube” сайтад байршуулсан мэдэгдэлдээ Францын “Charlie Hebdo” сэтгүүлийн газарт халдсан үйлдлийг буруушаасан байна. Уг бичлэгт Гай Фоксын баг, хар нөмрөг бүхий хүн тус бүлэглэлийн гишүүд нийгмийн цахим сүлжээн дэх алан хядагч бүлэглэлтэй холбоотой бүртгэлийг илрүүлэн хаана гэдгийг хэлсэн аж. Түүнчлэн“Anonymous”-ын төлөөлөгч тус байгууллага үг хэлэх эрч чөлөөг үргэлж хамгаалж ирснийг өгүүлжээ. “Anonymous”-ын хакерууд өмнө нь “DDoS” довтолгоо хийж, төрийн байгууллага, томоохон корпорациудын веб сайтыг ажиллагаагүй болгож байсан юм. Францад сүүлийн гурван өдрийн хугацаанд халдлагын улмаас нийт17 хүн амь насаа алдсанаас 10 нь “Charlie Hebdo” сэтгүүлийн ажилтнууд байв.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)