Гаитид жагсагчдыг хүчээр тараажээ
- 2015-01-12
- Дэлхий
- 0

Гаитийн нийслэл Порто-Пренс хотноо цагдаа нар эсэргүүцлийн жагсаалд оролцогсдын эсрэг нулимс асгаруулагч хий, усан буу ашиглаж, цуглааныг тараасан байна. Эсэрүүцлийн жагсаалд оролцогсод тус улсын Ерөнхийлөгч Мишель Мартелиг огцорч, дахин сонгууль явуулахыг шаардсан байна. Гаитид ээлжит сонгууль 2011 онд болох ёстой байсан ч Засгийн газар, Сенатын хоорондох зөрчилдөөнөөс болж, хойшлуулсан аж. Сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч Мишель Мартеллиг авторитар арга барил гаргаж, эрх мэдлээ хэтрүүлсэн хэмээн бруутгадаг. Дашрамд өгүүлэхэд, өнгөрсөн онд болсон нэгэн эсэргүүцлийн жагсаалын үеэр иргэдийн нэг хэсэг ОХУ-ын Ерөнхийлөгчид хандан Америкийн гар хөл болсон Ерөнхийлөгчийг нь зайлуулахад туслахыг хүссэн бичиг болоод В.Путиний зургийг барьсан байжээ.

Сэтгэгдэл (0)