Хорват улс эмэгтэй Ерөнхийлөгчтэй боллоо
- 2015-01-13
- Дэлхий
- 0

Хорватын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний намаас нэр дэвшсэн Колинда Грабар-Китарович ялжээ. Тэрээр сонгогчдын 50.5, түүний өрсөлдөгч, одоогийн Ерөнхийлөгч Иво Йосипович 49.5 хувийн санал авсан байна. Хорват улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхийлөгчтэй болж, Иво Йосипович сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрчээ. Хорватын шинэ Ерөнхийлөгч Колинда Грабар-Китарович 46 настай бөгөөд өмнө нь НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн даргын туслах, Хорватын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байв. Хорват улс 2013 онд Европын холбооны 28 дахь гишүүн улсаар элссэн билээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)