Пак Гын Хе Умардын залуу удирдагчтай уулзах хүсэлтээ илэрхийлэв

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хе Умард Солонгосын удирдагч Ким Чен Унтай ямар нэгэн урьдчилсан болзолгүйгээр уулзах хүсэлтэй буйгаа өчигдөр илэрхийлжээ. Умардын цөмийн зэвсгийн тухай хэлэлцээр тус уулзалтын явцад хөндөх чухал сэдэв боловч үүнийг урьдчилсан болзол болгохгүй гэдгээ хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна. Гэхдээ хоёр талын удирдагчид уулзах талаар ямар нэг бодитой тохиролцоо байхгүй байна. Солонгос орон хуваагдсанаас хойш хоёр орны удирдагчид ердөө хоёр удаа уулзсан юм. Хоёр тал 1950-1953 он дайны явцад гал зогсоох гэрээ байгуулсан боловч энхийн гэрээ байгуулаагүй аж.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)