Кадыров жагсаалд оролцогчдод асуулт тавьжээ
- 2015-01-13
- Дэлхий
- 0

Чеченийн Ерөнхийлөгч Р.Кадыров Парист гарсан халдлагын дараа болсон жагсаалын тухай өөрийн байр суурийг илэрхийлжээ. Ням гаригт болсон арга хэмжээнд Парис хотноо 1.5 сая, Франц даяар бараг дөрвөн сая орчим хүн оролцсон гэдэг. Францын Ерөнхийлөгч Ф.Олландын хамт тус улсын нийслэлийн гудамжаар дэлхийн олон орны төр засгийн тэрүүн, томоохон албан тушаалтан 50 гаруй хүн жагсч, эв санаа нэгтэй гэдгээ илэрхийлсэн юм. Тухайлбал, Германы канцлер А.Меркель, Их Британийн Ерөнхий сайд Д.Кэмерон, Украины Ерөнхийлөгч П.Порошенко, АНУ-ын Ерөнхий прокурор Эрик Холдер, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров зэрэг олон танил томоохон улстөрчид жагсаалд оролцсон юм. Р.Кадыров“Парис дахь дэлхийн гүрнүүдийн удирдагчид алан хядах ажиллагааг нэгэн дуугаар буруутгаж байгааг бид дэмжиж байна. Гэхдээ тэд ямар гээч алллагыг буруутгав. Дэлхийн дахин дахь аллага уу эсвэл зөвхөн Франц дахь аллагыг уу” хэмээн Инстаграм дахь хуудсандаа бичжээ. Мөн “Ерөнхийлөгч, хаад, Ерөнхий сайд нар яагаад хэдэн зуун мянган афган, сири, египет, ливи, йемен, ирак иргэдийн амь үрэгдсэнийг эсэргүүцсэн жагсаалыг нэг удаа тэргүүлсэнгүй вэ” гэжээ. Чечений удирдагч “Тэд яагаад Грозный хотноо Засгийн газрын ордон, стадионыг дэлбэлж, бүх ард түмний сонгуульд ялсан Ерөнхийлөгч Ахмат-Хаджи Кадыров хамтран зүтгэгсдийн хамтаар амь үрэгдэхэд, алан хядагчид Беслан дахь сургууль, Дубровкад иргэдийг барьцаалахад, өнгөрсөн арванхоёрдугаар сард Грозный дахь Хэвлэлийн ордон, дунд сургуулийг эзэлж, тавь гаруй хүн хохироход тэд яагаад дуугүй байсан тухай асуужээ. Р.Кадыров сөрөг хүчнийхнийг дэмжих нэрээр хэд хэдэн орон дахь алан хядагчдыг зэвсэг, мөнгөөр тэтгэж буйг буруутгаагүй цагт Европын орнуудын нийслэлийг аюулгүй байлгах боломжгүй гэж үзсэн байна.
Д.Болд

Сэтгэгдэл (10)
иргэн (68.146.40.38)
Маш ухаалаг асуулт тавьсан байна. Зөв ш дээ.
(103.26.193.174)
та нар уншсанаа ойлгосон юм уу үнэхээр зөв асуулт тавьж энэ жагсаал бүх хүн төрөлхтөний төлөө биш ганцхан Францад болсон аллага эсэргүүцсэн болсоноороо асуудал үүсгэж байгаад л харин нэг улсын төрийн тэргүүн шиг хандсан гайхалтай
(202.179.11.202)
orosiin gar khul chi khol yavakhgui
(202.72.245.122)
ENE MASH ZOV ASUULT BNA
ьььььььььььь (202.21.106.161)
мэдээж чамайг лал шашинтай болохоор тэр чи бол ПУТИНЫ ***** долоох
gehdee (124.158.124.142)
uuruu orosuudiin esreg tcug temtcej baigaad nuguuduuleesee urvaa dizdee
(103.229.120.174)
мужик
mgl (103.26.194.59)
tun unen ug
(107.216.208.221)
uneheer unen hellee dee.
WM333 (103.9.89.218)
Sain baina uhaalag zaluu ok