Малайзийн онгоцны хар хайрцгийг далайгаас гаргажээ

Индонезийн аврагч нар Ява тэнгисийн ёроолоос “AirAsia” компанийн “А320-200” нисэх онгоцны хар хайрцгийг гаргажээ. Тэнгисийн ёроолын 32-33 метр гүнээс илрүүлсэн уг хар хайрцагт онгоцны нислэгийн үеийн техникийн үзүүлэлтүүд бичигддэг байна. Аврагчид тэнгисийн ёроолоос нисгэгч нарын яриаг бичиж авдаг өөр нэг хар хайрцгийн байршлыг тодруулсан тул гаргаж авахын тулд шаргуу ажиллаж байгааг Индонезийн Үндэсний авран хайх албаны тэргүүн Хенри Бамбанг Сулистьо мэдээлсэн аж. “AirAsia” компанийн “А320-200” нисэх онгоц өнгөрсөн арванхоёрдугаар сарын 28-ны өдөр Индонезийн Сурабая хотоос Сингапур руу нислэг үйлдэх замдаа Калимантан арлын ойролцоо радарын хяналтаас алга болсон. Онгоцонд 155 зорчигч, багийн долоон гишүүн нисч явсан юм. Зорчигчдын гэр бүлийнхэнд амь насаа алдсан хүн бүрийн төлөө 100 мянган ам.долларын нөхөн төлбөр олгоно гэдгийг компанийн тэргүүн өмнө нь мэдэгдсэн билээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)