Телевизороо компьютер болгон ашиглах боломжтой

"Интел" компани саяхан зурагтынхаа том дэлгэцийг компьютер болгон ашиглах боломж олгох "Computer stick" хэмээх тусгай флаш бүтээжээ.Уг флашийг зурагтын "HDMI" оролтонд залгаснаар компьютерийн оронд ашиглах гэнэ Учир нь энэхүү жижиг флашанд Windows 8.1.Yup системийг бүрэн хэмжээгээр суулгасан тул утасгүй гар, хулганы тусламжтай уг системд холбогдон зурагтан дээрээ интернэт ертөнцөөр аялах юмуу ажлаа хийх боломжтой. “Compute Stick” нь 2GB RAM, 32GB санах ой, WiFi, microSD уншигч, “Bluetooth”-тэй. Хэрэглэгч “Windows”систем ашигладаггүй бол “Linux” системийг сонгох боломжтой аж. Интел”компани шинэ бүтээгдэхүүнээ зөөврийн худалдааны киоск зэрэг бизнесийн байгууллагуудад зориулан бүтээсэн бөгөөд ердийн хэрэглэгчдэд ч гэсэн санал болгоно. Энэхүү бүтээгдэхүүнийг “Windows 8.1-тай бол 149, Linux системтэй бол 89 ам.доллараар борлуулахаар болжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)