Брент газрын тосны үнэ 46 ам.доллар боллоо
- 2015-01-14
- Дэлхий
- 0
Дэлхийн газрын тосны зах зээлд Брент маркийн газрын тосны үнэ 46.7 ам.доллар хүртлээ буурчээ. Сүүлийн үед АНУ дахь газрын тосны нөөц нэмэгдсэн, Саудын Арабын эрх баригчид олборлолтоо нэмэгдүүлэх тухай мэдээлэл гарсантай холбоотойгоор ийн газрын тосны үнийн уналт үргэлжилсэн байна. “Goldman Sachs” банкнаас газрын тосны үнэ цаашид ямар байх талаар таамаглалаа саяхан танилцуулсан. Уг баримт бичигт ирэх гурван сарын турш WTI маркийн нэг баррель газрын тосны үнэ 41, Брент маркийнх 42 ам.доллар байх гэнэ. Түүнчлэн Дэлхийн банкны мэргэжилтнүүд 2015 онд газрын тосны үнэ доогуур байж, 2016 он бага зэрэг өснө гэсэн таамаглал дэвшүүлсэн байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)