Саудын санваартан цасан өвгөн хийхийг хоригложээ
- 2015-01-15
- Дэлхий
- 0

Саудын Арабын зарим хэсэгт цас орж энэ ховор үзэгдлийн үеэр олон хүн цасан өвгөн хийж зугаацсан тухай Gulfnews.com мэдээлжээ. Иргэд цасаар хүн, амьтны дүрс хийж байсны олонхи нь тэмээ урласан байна. Гэвч тус улсын нэртэй эрдэмтэн, номлогч, шейх Мохаммед Салех аль-Мунажид цасан өвгөн хийх нь амьсгалж чаддаг амьд биет, тухайлбал хүнийг дүрсэлсэнтэй ижил тул хориотой зүйл гэсэн сургаал айлджээ. Түүний энэ сургаалын тухай Саудын Арабын иргэд нийгмийн цахим сүлжээнд хэлэлцэж нэг хэсэг нь дэмжсэн бол нөгөө хэсэг нь хүмүүсийг ямар нэг гэмгүй зугаа цэнгэл эдлэхэд нь саад болж байна гэж үзсэн байна.
Д.Болд

Сэтгэгдэл (1)
azi (92.225.184.188)
zunts mergen Muhhamedee l hiihgui duf laluud