Нэг сая гэр бүл хоёр дахь хүүхдийн зөвшөөрөл хүссэн

Хятадад өнгөрсөн онд нэг гэр бүл нэг хүүхэд гэсэн албан ёсны бодлогоо зөөлрүүлснээс хойш тус улсад нэг сая гэр бүл хоёр дахь хүүхэдтэй болох зөвшөөрөл хүссэн тухай “Синьхуа” агентлагаас мэдээлжээ. Хятадын Үндэсний эрүүл мэнд, өрхийн төлөвлөлтийн хороон дахь хүүхэдтэй болох зөвшөөрлийн да раалалд жил бүр хоёр сая хүртэл айл өрх ээлжээ хүлээдэг тухай тус хорооны хэвлэлийн төлөөлөгч өнгөрсөн да ваа гаригт хэвлэлийн бага хурал дээр мэдээлсэн байна. Хятадын зүүн хэсэг дэх Зежан мужид өнгөрсөн оны нэгдүгээр сард нэг өрх нэг хүүхэд гэсэн бодлогыг туршилтын журмаар сулруулж эхэлснээс хойш орон даяар эцэг эхийн аль аль нь нэг хүүхэдтэй тохиолдолд хоёр дахь хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн аж. Түүнчлэн тус хорооноос хүн амын мониторингийн ажилд илүү анхаарч, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах гэнэ. Хэвлэлийн төлөөлөгч “Бид жирэмсэн эхчүүд, хүүхдэд үзүүлдэг эрүүл мэндийн халамжийн тухай иргэдийн санал бодлыг судалж, шуурхай арга хэмжээ авна” хэмээн энэ тухай өгүүлсэн байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)