Франц улс аюулгүй байдалдаа онцгой анхаарна

Францын эрх баригчид өнгөрсөн даваа гаригаас эхлэн аюулгүй байдлыг хангах талаар онцгой арга хэмжээ авчээ. Энэ ажлын хүрээнд нийт10 мянган цэргийн албан хаагчийг дайчилж олон нийтийн газруудын аюулгүй байдлыг хангуулахаар болсон байна. Францын Ерөнхий сайд Мануэль Вальс энэ тухай мэдэгдэхдээ“Энэ сарын9-нд кошерын (еврейн) хүнсний дэлгүүрт халдсан гэмт этгээдэд хамсаатнууд байсан. Франц улс одоо жихад, терроризм, радикал исламын эсрэг дайны байдалд байна” хэмээн онцолсон аж. Францын эрх баригчид Батлан хамгаалахын сайдын оролцоотойгоор энэ сарын12-нд аюулгүй байдалтай холбоотой хуралдаан хийж, 10 мянган цэргийн албан хаагч, 4100 цагдаа, хүчний бусад байгуулагын8000 ажилтан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлсэн тухай өгүүлжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)