Эбола өвчний тохиолдол цөөрчээ

Эбола өвчин тархсан орнуудад иргэд шинээр халдвар авах тохиолдол эрс буурсаныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас (ДЭМБ) гаргасан ээлжит тайландаа өгүүлжээ. Эболагийн вирус тархсан гол орнууд болох Либери, Сьерра-Леон, Гвинейд шинээр халдвар авсан тоо өнгөрсөн үеэтэй харьцуулахад эрс буурсныг ДЭМБ амжилт хэмээн үнэлсэн байна. Дэлхийн даяар өнгөрсөн оноос хойш албан ёсоор бүртгэгдсэнээр энэ өвчний улмаас нийт 8429 хүн нас барж, 21196 халдвар авсан аж. Үүнээс Гвинейд хамгийн олон буюу 3500 гаруй хүн нас барсан ба нийт халдвар авагсдын 39 хувь нас барсан гэнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)