Ромын папыг гурван сая хүн угтав
- 2015-01-19
- Дэлхий
- 0

Ромын пап Францискийг Филиппиний нийслэл Манила хотын Ризал цэцэрлэгт хүрээлэн болон түүн ойр орчимд өчигдөр өглөө нийт гурван сая гауй хүн хүлээж байжээ. Энэ арга хэмжээг зохион байгуулагчид пап ламтанг сургаалаа алдах үеэр энэ тоо зургаан саяд хүрсэн хэмээн үзжээ. Харин1995 онд яг энэ цэцэрлэгт хүрээлэнд пап ламын үгийг сонсохоор таван сая хүн цугларсан түүхтэй. Франциск ламтан олон түмэнд сургаалаа айлдахын өмнө энэ арга хэмжээг зохион байгуулахаар ажиллаж байгаад амь насаа алдсан сайн дурын ажилтан бүсгүйн эцгийг Манила хот дахь Ватиканы Элчин сайдын хүлээн авч уулзсан байна.
Д.Болд

Сэтгэгдэл (0)