АНУ, Умард Солонгосын төлөөлөгчид уулзлаа

АНУ-ын болон Умард Солонгосын төлөөлөгчид өчигдөр Сингапурт цөмийн хөтөлбөрийн асуудлаар хэлэлцээр хийжээ. Хэлэлцээрт АНУ-ын засаг захиргаанд алба хааж байсан албан тушаалтнууд, академичид харин Умард Солонгосын талас тус улсын цөмийн хөтөлбөрийн тулаар зургаан тал хэлэлцээрийн багийнхан оролцсон байна. Уг уулзалтад АНУ-ын талаас “Нийгмийн шинжлэх ухааны судалгааны зөвлөл” гэх төр бус бус байгууллагын Зүүн Хойд Азийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны төслийн дарга Леон Сигаль, Умард Солонгосын асуудлаарх АНУ-ын тусгай элч асан Стефен Босворт зэрэг нийт дөрвөн хүн оролцжээ. Харин Умардын талаас тус улсын цөмийн хөтөлбөрийн асуудлаарх зургаан талт хэлэлцээрт оролцогч Ри Юн Хогийн баг оролцсон аж. Талууд Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийн хүрээнд баллистик пуужингийн асуудлаар санал бодлоо солилцсон аж. Умард Солонгосын эрх баригчид2006 оноос хойш нийт гурван удаа цөмийн туршилт хийсэн юм. Умард Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун саяхан Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хетэй дээд хэмжээний уулзалт хийх санал тавьсан. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч саналыг нь хүлээж авснаа мэдэгдсэн боловч уулзалтын тов зарлаагүй байна.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Өндөр болгох нууц (112.72.11.67)

    2015-01-19

    15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР , МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮