Украин улс барууны орнуудаас тусламж авахгүй бол дампуурна
- 2015-01-20
- Дэлхий
- 0
“Экономист” сэтгүүлийн энэ сарын дугаарт гарсан нийтлэлийг хөрвүүлэн хүргэж байна. Украины эдийн засгийн хувьд2014 он нь ийм хүнд жил тохиосныг мартаж, түүхэн хуудсаас арчиж хаявал таатай үе байлаа. Гэвч 2015 онд ч гэсэн үүнээс дээрдэх зүйл харагдахгүй байна. Энэ онд Украины ДНБ буурсан хэвээр байна. Түүнчлэн шатдаг хийн төлбөр, батлан хамгаалах, гривны ханшийг барих зэрэг зардлуудын улмаас төсвийн данс улайжээ. Өнгөрсөн сард Украины гадаад валютын нөөц дөрөвний нэгээр буурч, 7.5 тэрбум ам.доллар үлдсэн нь тус улсын хувьд ердөө таван долоо хоногийн нь импортын хэрэгцээг хангахад хүрэлцээтэй аж. Украины төвбанкны удирдагч“Бүрэн хэмжээний санхүүгийн хямрал”-ын тухай ярих болсон. Украин улс энэ ондоо багтан нийт 11 тэрбум ам.долларын зээлээ барагдуулах ёстой. Үүнд еврогоор гаргаж, дараа нь Оросын эрх баригчид худалдан авсан гурван тэрбум еврогийн бонд орох бөгөөд уг зээлийг оны арванхоёрдугаар сард төлөх учиртай. Гэвч Украины Засгийн газрын өр ДНБ-ийх нь 60 хувиас хэтэрсэн тохиолдолд хоёр талын байгуулсан гэрээний дагуу Орос зээлээ хугацаанаас нь өмнө төлөхийг шаардах эрхтэй. Түүнчлэн зах зээлд гаргасан үнэт цаасных дагуу төлөх хүүгийн хэмжээ огцом өсч, “Moody’s” агентлагаас Украин улсыг “Төлбөрийн чадваргүй болсноо зарлах магадлал маш өндөр” хэмээн үнэлжээ. Албан ёсны тоо баримт одоогоор гараагүй боловч Украины Засгийн газрын өр ДНБ-ийх нь 60 хувиас давсан байх магадлал их аж. Оросын эрх баригчид энэ нөхцөлд Украинаас өрөө хугацаанаас нь өмнө төлөхийг шаардаж болзошгүй боловч тус улсыг дампуурахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлдэг. Оросын тал евро бондынхоо зээлээ хугацаанаас нь өмнө шаардаж төлүүлсэн тохиолдолд бусад зээлдэгчид энэ жишээг дагаж болзошгүй. Кремлийн удирдагчид хэлэлцээр хийхдээ ийм сүрдүүлгийг үр дүнтэй ашиглаж чаддаг. Украинд ямар ч байсан нэмэлт санхүүгийн тусламж шаардлагатай. Европын холбоо тус улсад 1.8 тэрбум евро олгож байгаа бол АНУ хоёр тэрбум ам.доллар олгохоо амласан. Гэвч Украины хувьд энэ оныг давахад хамгийн багаар бодоход15 тэрбум ам.доллар шаардлагатай. Нутгийнхаа зүүн хэсэгт явуулж буй байлдааны ажиллагаанд тус улсын эрх баригчид өдөрт10 сая ам.доллар зарцуулж буйг Ерөнхийлөгч П.Порошенко мэдэгдсэн. Дээр нь сүүлийн үед нөхцөл байдал улам хурцдаж, Донецкийн ойролцоо автобусаар зорчиж явсан12 хүн тэсрэх бөмбөгөнд өртөж амь насаа алдлаа. Барууны орнууд нэмж мөнгө олгох сонирхолгүй байгаа нь Украин дахь шинэчлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд сэтгэл алдарсныг илтгэж байна. Өнгөрсөн оны аравдугаар сард сонгууль явуулсны дараа эвслийн Засгийн газар байгуулах гэж бүтэн сар болсон нь ОУВС-аас өөрийн хөтөлбөрийг түр зогсооход хүргэсэн. Өнгөрсөн хугацаанд татварын хууль тогтоомжийг хялбаршуулсан зэрэг зарим нэг ахиц гарчээ. Гэвч эрчим хүчний салбар огт шинэчлэгдсэнгүй. Энэ оны төсвийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын29-ний өдөр л баталсан. Харин одоо ОУВС хөтөлбөрөө сэргээхээр Киевт эргэн ирсэн байна. Төлбөрийн чадваргүй болсон тохиолдолд украинчууд Киевийн удирдлагад итгэл алдарч, валютын зах зээл шуурганд өртөнө. Санхүүч Ж.Сорос шинэчлэл хийхийг нь хүлээлгүйгээр Украинд нийт50 тэрбум ам.долларын тусламж үзүүлэх шаардлагатай гэж үздэг. Барууны орнууд ийм хэмжээний хөрөнгө цуглуулж чадах эсэх нь эргэлзээтэй боловч Ж.Сорос Украин улсын ач холбогдлын тухай асуудлыг хөнджээ. Украин улс дампуурсан тохиолдолд барууны орнуудын амлалт ямар ч үнэ цэнгүй байдаг, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудад өөрчлөлт зөвхөн зовлон авчирдаг тухай ноён Путиний хэлсэн үг батлагдах болно. Тиймээс барууныхан удахгүй Украин орон ямар үнэтэй талаар шийдвэр гаргах шаардлагатай тулгарах юм.
Д.Болд

Сэтгэгдэл (6)
Зочин (103.229.123.174)
ОРОС УЛС УКРАЙНРУУ ДАЙРААГУЙ, ДАЙН ХИЙГЭЭГУЙ ГЭДЭГИЙГ ХАТУУ ОЙЛГОМООР ЮМ. ХАРИН УКРАЙНЫ ОРОСУУД АМЬ АМЬДРАЛАА АВРАХААР ТЭМЦЭЖ ВАЙНА. ПРО, ЯЦЕНЮК УДАХГУЙ БАРУУНРУУ ГАРЧ, УКРАЙН 3 ХУВААГДААД ДАЙН ЗОГСОНО.
ovgon (103.9.89.82)
shar semjilsen hogshin fashist vladolf putler oros, ukrainii 2 uls ard tumniig suirel ruu chirj bna. v.putleriig zailuulahaas naash ene baidal saijrahgui de. zovloltiin suirel orosod davtagdah gej bna.
(202.55.191.76)
Украинтай байлдаж байгаа эзлэн түрэмгийлэх бодлогоо зогсоохгүй бол Орос улс ч гэсэн дампуурах болно. Одоо Оросын рубль ханш нь унаад 1000 ам доллартай тэнцэх цалинтай байсан хүмүүс автоматаар 500 ам долларын цалинтай болж бүх барааны үнэ нэмэгдэж маш хүнд байдалд Оросууд өөрсдөө ороод байгаа шүү дээ Украинаас дор байдалд байгаа олон орнууд Оросоос нүүр буруулсан. Орос дэлхийн зах зээлд 2% хүрэхгүй бүтээгдхүүн гаргадаг улс л шүү дээ. Оросоос болж дэлхий хямрана гэж байхгүй
Зочин (182.160.6.248)
Баруун эднийг хэдэн жил тэжээхэв дээ. Про удахгүй хэдэн дагуулаа чирээд баруун луугаа зулбана биз дээ
(49.0.162.115)
Хаа хол далайн цаана байгаа америкийг дагаж, далдганаад л хөршүүд рүүгээ нулимаад байвал ийм л болдог юм байна. Манайханд их сургамжтай юм. Бас бүхнийг зөвхөн зоосны нүхээр хардаг олигархиуд төрд гарч ирвэл ингэж улс орноо сүйрүүлдэг юм байна.
иргэн (182.160.41.7)
төр барина гэдэг зүгээр нэг хэн дуртай тэмцэгч, бизнесмэн, боксчин байдаг юм биш.тодорхой лидер байх ёстой. эс тэгвэл дампуурах нь зайлшгүй.манайх ч гэсэн бдох л хэрэгтэй. сайнгүй байгаа шүү