Хамгийн загварлаг нь Жаклин Кеннеди
- 2015-01-20
- Дэлхий
- 0

“Interview” сэтгүүлээс бүх цаг үеийн хамгийн загварлаг тэргүүн хатагтай нарыг тодруулжээ. Уг жагсаалтад Уэлсийн гүнж Диана, Монакийн гүнж Грейс Келли, Францын тэргүүн хатагтай асан Карла Бруни, Иордан улсын хатан хаан Рания, ЗХУ-ын тэргүүн хатагтай асан Раиса Горбачева нарын нэр багтсан аж. Эдгээр загварлаг тэргүүн хатагтай нарыг АНУ-ын тэргүүн хатагтай асан Жаклин Кеннеди тэргүүлсэн байна. Тэрбээр 1960-аад оны загварын толь байсан бөгөөд богино үс, сувдан зүүлтийг мода болгожээ. Жаклин Кеннеди тэргүүн хатагтай байх хугацаандаа Европын алдарт брэндүүдийн загварыг хуулбарласан хувийн загвар зохион бүтээгч Олег Кассинийн хувцсаар гангардаг байв.



Х.ЭРДЭНЭ

Сэтгэгдэл (0)