НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс“Боко харам” бүлэглэлийг бууж өгөхийг шаардав

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс “Боко харам” бүлэглэлийг зэр зэвсгээ хаяж, үймээн самуунаа нэн даруй зогсоохыг шаардсан мэдэгдэл гаргалаа. Энэхүү мэдэгдэлд“Боко харам” зэвсэгт бүлэглэлийнхэн олон улсын хүний эрхийг зөрчсөн үйлдлээ зогсоож үймээн дэгдээхгүй байхыг сануулсан байна. Мөн өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Борно хотоос хулгайлсан 276 сурагч болон хулгайлсан нийт иргэнээ суллахыг шаардсан аж. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүд тус бүлэглэлийнхэн хулгайлсан охидыг амиа золиослогч болгон ашиглаж буй нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гэж үзжээ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)