Донецкт ширүүн тулаан өрнөж байна

Украины салан тусгаарлагчид Донецкийн нисэх онгоцны буудлыг эзлэн авахаар армитайгаа ширүүн тулаан өрнүүлж байна. Донецкийн нисэх онгоцны буудлыг эзлэн авсан гэсэн мэдээллийг хоёр тал өгсөн аж. Энэхүү тулалдааны үеэр19 хүн амь эрсэдсэн байна. Донецк хотод үүссэн эмх замбараагүй байдлын улмаас хотын төвийн барилга байшин өртөж, нуржээ. Мөн Украины арми Хорливка хотын энгийн иргэд рүү гал нээж, есөн энгийн иргэн амиа алджээ. Донецкт үүссэн энэхүү эмх замбараагүй байдалд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Украины Засгийн газрыг буруутгаж“Киев стратегийн аюултай алдаа гаргалаа” гэж мэдэгдсэн аж. Харин Украины эрх баригчид салан тусгаарлагчдад Оросын зүгээс дэмжлэг үзүүлж, цэрэг илгээсэн хэмээв. Энэхүү мэдэгдлийг Оросын тал эрс няцаасан юм.

 

Х.ЗАЯА

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)