“Исламын улс” бүлэглэлийнхэн Японы хоёр иргэнийг барьцаалав

“Исламын улс” бүлэглэлийнхэн Япон улсын хоёр иргэнийг барьцаалсан байна. Тус бүлэглэлийнхэн Япон улсын иргэн Кэнжи Гото, Харуна Юкава нарыг барьцаалсан бичлэгээ интернетэд өчигдөр байршуулсан аж. “Ассошиэйтэд пресс” агентлагийн мэдээлснээр72 цагийн дотор 200 сая ам.доллар шилжүүлэхгүй бол барьцаалсан хоёр иргэнийг буудан хөнөөнө хэмээн Японы Засгийн газрыг сүрдүүлсэн гэжээ. Тэдний нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд АНУ-ын сэтгүүлч Стивен Сотлофын адил хөнөөхөө мэдэгджээ. Одоогийн байдлаар Японы Засгийн газраас хариу мэдэгдэл хийгээгүй байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)