ОХУ цөмийн зэвсгийн талаар Вашингтонтой санал зөрөв
- 2015-01-21
- Дэлхий
- 0

Оросын газар нутагт цөмийн зэвсгийн аюулгүй байдлыг хадгалах талаар Москва Вашингтоноос эсрэг байр суурьтай байна. Энэ талаар АНУ-ын “Бостон Глоб” сонины даваа гаригийн дугаарт нийтэлжээ. Уг нийтлэлд“АНУ болон ОХУ-ын албан тушаалтнуудын өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сарын16-нд Москвад хийсэн уулзалтын дараа гарын үсэг зурсан баримт бичиг гарсан” талаар мэдээлсэн байна. Сонинд мэдээлснээр, Пентагон, Төрийн департамент, АНУ-ын Эрчим хүчний яам зэрэг хоёр талын нөлөө бүхий40 гаруй хүн оролцсон аж. Энэхүү хурлын үеэр хэлэлцсэн цөмийн зэвсгийг хадгалах асуудлаар Оросын тал АНУ-ын байр суурийг зөвшөөрөөгүй байна. Мөн ОХУ2016 онд болох Олон улсын цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтад оролцохгүй гэдгээ өнгөрсөн арваннэгдүгээр сард мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл (0)