Манай улс олимпийн зэрэглэлийн шүүгчтэй боллоо

“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос олимпийн наадмын чөлөөт бөхийн сорилт тэмцээнийг арванхоёрдугаар сарын 9-11-нд Лондон хотноо гурван төрлөөр зохион байгуулжээ.
“Лондон-2012” зуны XXX олимпийн наадмыг зохион байгуулах хорооноос олимпийн наадмын чөлөөт бөхийн сорилт тэмцээнийг арванхоёрдугаар сарын 9-11-нд Лондон хотноо гурван төрлөөр зохион байгуулжээ.
Тус тэмцээнд 31 орны 200-гаад тамирчин өрсөлдсөн байна. Энэхүү тэмцээний үеэр Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо /FILA/-ны Шүүгчдийн зөвлөлийн хурал болж, зарим шүүгчдэд зэрэглэл олгожээ. Тус хурлаар Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч Ц.Сэрээтэрт Олимпийн зэрэглэл, Олон улсын хоёрдугаар зэрэглэлийн шүүгч Х.Ганболдод нэгдүгээр зэрэглэл олгосон байна. Ийнхүү манай улс олимпийн зэрэглэлийн шүүгчтэй боллоо. 
FILA-гаас дэлхийн хэмжээнд нийт 56 шүүгчид Олимпийн зэрэглэл олгосон бол Олон улсын нэгдүгээр зэрэглэлийн шүүгч 276 байгаа юм.

www.UNEN.mn-ний сэтгүүлч Э.Саран
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)