Б.Обама: Оросын халдлагыг амжилттай сөрөн зогссон

Ерөнхийлөгч Б.Обама Конгресст хандан үг хэлэхдээ Оросын эрх баригчдын Крымийн хойгийг эзэлсний хариуд амжилттай гадаад бодлого явуулж, тус улсыг улс төр эдийн засгийг хувьд ганцаар дуулсан тухайгаа өгүүлжээ. Б.Обама “Өнгөрсөн онд бид холбоот нуудынхаа хамт хорих тавих хүнд ажил гүйцэтгэсэн. Тухайн үед зарим хүн В.Путиний халдлага бол стратегийн сэтгэлгээ, хүч чадлаа чадварлагаар харууллаа гэж байв. Тэгвэл одоо Америк орон холбоотнуудынхаа хамт хүчирхэг, нэгдмэл байхад Орос улс бусдаас тусгаарлагдаж, эдийн засаг нь хэдэн хэсэг болж сүйрлээ” гэжээ. Түүнчлэн тэрбээр том орнууд жижиг орнуу-дыг сүрдүүлэхийн эсрэг туслах хэрэгтэй гэсэн зарчмыг хэрэгжүүлсэн гэдгээ өгүүлсэн байна. Б.Обама илтгэлдээ дотоод улс төр, эдийн засаг, хүний эрхийн асуудлыг мөн хөндсөн байна. АНУ-ын Ерөнхийлөгчид жил бүр Конгресстээ улс орныхоо нөхцөл байдлын тухай илтгэл тавьдаг уламжлалтай.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Мөнхөө (182.160.5.147)

    2015-01-22

    гэх мэт дайныг өдөөсөн хатгалгаявуулж байна. Оросууд энэ мэт үйлдлийг даваад л гарна. Оросод талх давс водка байхад л болно. Харин АНУ, бусад нөхдөд пампарс, угж сүү гэх мэт нэмэлт тэжээл хэрэгтэй болно өндөр үнэтэй л дээ.