Ф.Олландын нэр хүнд өсчээ
- 2015-01-22
- Дэлхий
- 0

Францын социологийн хүрээ-лэнгийн(IFOP) судалгаанаас үзэхэд Ерөнхийлөгч Франсуа Олландын нэр хүнд сүүлийн үед нэлээд өсчээ. Судалгааны тайланд өгүүлснээр өнгөрсөн сард 19 хувьтай байсан түүний үнэлгээ хоёр дахиж өсч, 40 хувьд хүрчээ. Парист болсон халдлагын дараа Ерөнхийлөгчийн нэр хүнд 21 пунктээр огцом өссөнийг тус хүрээлэнгийн мэргэжилтнүүд “Ховор, түүхэн өсөлт” хэмээн үнэлсэн байна. Түүнчлэн алан хядах ажил лагааны дараа түүний хэлсэн үг, хийсэн ажлыг иргэдийн 60 орчим хувь дэмжсэн гэнэ. Парис хотноо алан хядагч ах дүү Куаши нар “Шарли Эбдо” сэтгүүл байранд халдаж, тэднийг хойноос цагдаа нар хөөцөлдөж хэлэх үеэр Ерөнхийлөгч Ф.Олланд болон Үндэсний фронт намын тэргүүн Марин Ли Пен нарыг нийгмийн цахим сүлжээнд дагагчдын тоо цаг тутам 10, 18 мянгаар тус тус нэмэгдэж байжээ. Дашрамд өгүүлэхэд Ерөнхийлөгч асан Ф.Миттеран 1991 онд Иракийн эсэрг дайн зарласны дараа түүний нэр хүнд 19 хувиар өсч байсан бол Ф.Олланд энэ амжилтыг эвдсэн аж.
Д.Болд

Сэтгэгдэл (1)
нямаа (124.158.107.56)
хөдөлмөрийн хуулиас ажилтны нэмэгдэл амралтыг байгууллагын даргын мэдэлд үлдээгээд бүх хүнн үндсэн 20 хоногоор амардаг болгох төсөл боловсрогдож байна. иргэдээ сан***аа өгөөрэйы. Хөдөлмөрчдийн эрхийг нэлээд дордуулсан хууль гарах нь байна шүү