Дэлхийн эдийн засгийн өсөлт улам саарна
- 2015-01-22
- Дэлхий
- 0

Олон улсын валютын сангийн(ОУВС) мэргэжилтнүүд 2015-2016 онд эдийн засаг ямар байх талаар “Дэлхийн эдийн засгийн төлөв байдал” хэмээх тайлангаа өнгөрсөн даваа гаригт танилцууллаа. ОУВС-ийн мэргэжилтнүүд шинэ тайландаа олонх орны хувьд өмнө нь дэвшүүлсэн таамаг, мэдээллээ сөрөг тал руу өөрчилсөн байна. Харин АНУ-ын эдийн засаг л тогтвортой өссөн хэвээр байна хэмээн мэргэжилтнүүд өгүүлжээ. ОУВС-ийн эдийн засагчид энэ хоёр жилийн хугацаанд АНУ-аас бусад оронд эдийн засгийн өсөлт эрс саарч, энэ онд3.5 хувиар өснө гэж үзсэн бол өмнөх тайланд энэ оны үзүүлэлтийг 3.8 хувь хэмээн тусгасан байв. Түүнчлэн өмнөх тайланд эдийн засаг 2016 онд дөрвөн хувь өснө хэмээн тусгасан бол шинэ баримт бичигт 3.7 болгон бууруулжээ. “Дэлхийн эдийн засаг өөр өөр тийшээ чиглэсэн хүчтэй, на рийн түвэгтэй чиг хандлагатай тулгар на. Нэг талаас харахад га рын тосны үнэ буурсан нь дэлхийн томоохон эдийн засагтай орнуудын хувьд таатай нөлөө үзүүлж байна. Нөгөө тэйгүүр дэлхийн олон оронд эрэлт буурч байна” хэмээн ОУВС-ийн тэргүүлэх эдийн засагч Оливье Бланшар Бээжинд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Дэлхийн эдийн засгийн өсөлт саарч, инфляци удаан хугацааны турш бага хэмжээнд байгаагаас Европ, Азийн олон орны улстөрчид эрэлтийг дэмжих арга хэрэгсэл эрэлхийлэх бол сон. Ирэх хоёр жилийн хугацаанд эдийн засгийн өсөлт нэлээд саарна гэнэ. Тухайлбал, 2012 оны нэгдүгээр сард Европт хямралын тухай ид ярилцаж байх үеэр ОУВС дэлхийн эдийн засгийн өсөлт дөрвөн хувиас 3.3 хувь хүртэл буурна хэмээн таа маглаж байв. ОХУ, Саудын Араб зэрэг газ-рын тосны үнэ буурснаас ихээхэн хохи рол хүлээж буй орнууд орсон байна. Тухайлбал, өнгөрсөн аравдугааар сард ОУВС-аас Оросын эдийн зас гийг энэ онд 0.5, ирэх онд 1.5 хувиар өснө хэмээн үзэж байсан бол өнгөрсөн хугацаанд нөхцөл байдал улам муудсанаас сөрөг үзүүлэлтэй гарна хэмээн үзэх болов. Тэд энэ удаад Оросын ДНБ 2015 онд гурав, 2016 онд нэг хувиар тус тус буурах магад лалтай хэмээн дүгнэжээ. Хятадын эдийн засаг 2014 онд 7.4 хувиар өссөн тухай мэ дээ гарсан. Энэ нь тус улсын хувьд сүүлийн 25 жилийн турш бай гаагүй доогуур үзүүлэлт бөгөөд дэл хий хэмжээгээр эдийн засгийн өсөлт саарч, эрэлт буурсантай хол боотой. Хятадын ДНБ-ий өсөлт долоон хувьтай байгаа нь хөгжингүй орнуудын хувьд атаархам үзүүлэлт боловч тус улсын эрх баригчид өсөн нэмэгдэж буй хүн амаа шинэ ажлын байраар хангахын тул наад зах нь долоон хувиар өсөх шаардлагатайг өгүүлдэг. Үүнтэй зэрэгцээд еврогийн бүсийн орнуудад зургаан жилийн хугацаанд гурав дахь хямралтай нүүрлэх аюул тулгарч, эдийн засгаа зогсон ги байдлаас гаргах зорилгоор Японы Ерөнхий сайдын дэвшүүлсэн “Абэно микс” хэмээх шинэ бодлого бүтэлгүйтсэн.
Д.Болд

Сэтгэгдэл (0)