“Исламын улс” бүлэглэл Японы иргэнийг цаазалжээ

“Исламын улс” бүлэглэлийн дайчид барьцаанд байсан Японы иргэнийг цаазалсан тухай бич лэг та раажээ. Уг бичлэгийн эхний хэсэг Японы иргэн Кэнжи Гото болон хажууд нь хутга барьсан багтай этгээд байсан бол сүүлийн хэсэгт Японы ир гэний толгойгүй цогц сыг харуулсан байна. Кэнжи Готог цаа залсан этгээд Японы Ерөнхий сайд Шинзо Абэд хандан “Ялах боломжгүй дайнд оролц соныхоо төлөө аймшигтай тул гарна” гэд гийг өгүүлжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Японы иргэн Кэнжи Готог цаазалсан үйл явдлыг “Зэрлэг балмад аллага” хэмээн нэрлэжээ. Үүнээс гадна тэрбээр исламын хэт даврах үзэлтнүүдэд хандан барьцаанд байлгаж буй бүх хүнийг ямар нэг урьдчилсан нөхцөлгүйгээр суллахыг шаарджээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)