Сервантесын бунхныг олжээ
- 2015-02-02
- Дэлхий
- 0
Испанийн соён гэгээрүүлэгч, “Кихот ноён” романы зохиолч Мигель де Сервантесын бунхныг олжээ. “Мадрид хотод орших дундад зууны үеийн нэгэн сүмийн доторх бунхнаас их зохиолчийн булшийг олсон” гэж “Ассошиатед пресс” агентлаг мэдээлсэн байна. Уг сүмд дундад зууны үеийн булш олноор байдгаас нэгэн бунхны хаалган дээр зохиолчийн нэрийг бичсэн байжээ. Түүхийн сурвалжид Мигель де Сервантесыг1616 онд Гэгээн Троицийн сүмд оршуулсан талаар бичсэн байдаг. Эдгээр баримтад үндэслэн тэрхүү бунхныг зохиолч Сервантесынх гэж үзжээ. Испанийн археологичид Мигель де Сервантесын бунхныг олон жилийн өмнөөс хайсан аж.

Сэтгэгдэл (0)