Олон улсын шатрын тэмцээний гоц авъяастнаар зургаан настай хүү тодорлоо

Монгол Улсын орчин үеийн дипломат албаны 100 жилийн ойд зориулж, Дэлхийн монголчуудын чуулган, Олон Улсын шатрын холбооны ивээл дор Гадаад харилцааны яамнаас зохион байгуулж буй Чин Ван Ханддоржийн нэрэмжит “Монгол туургатан – 2011” олон улсын шатрын тэмцээн Гадаад хэргийн яаманд энэ сарын 6-аас 11-ны хооронд амжилттай болж дүнгээ гаргалаа.

Чин Ван Ханддоржийн нэрэмжит уламжлалт түргэн тоглолтын тэмцээн  21 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил олон улсын шинжтэй болж, ОХУ-ын Буриад, Тува, БНХАУ-ын Өвөр Монголоос нийтдээ 20 гаруй шатарчин урилгаар оролцов. Тэмцээнд манай шилдэг 50 шатарчин, дипломат албаны ажилтнууд, өсвөрийн шатарчдаас бүрдсэн нийт 127 тамирчин оюуны хүчээ сорин тэмцэлдэж, швейцарь системээр 9 өрөг наадаж дүнгээ гаргалаа. Тэмцээний шагналын сан 7,500 ам доллар байв. Спортын мастер С.Ган-Од 7.5 оноогоор тэргүүлж, цом алтан медалийн эзэн болж, 1,500 ам долларын шагнал авлаа. Харин  мөнгө, хүрэл медалийн эзнээр ОУМ Н.Баттулга, ФМ Д.Эрхэмбаяр  нар тодорчээ. Айргийн тавд Н.Бадамханд, ФМ С.Билгүүн  нарын авьяаслаг өсвөрийн шатарчид гялалзсан амжилт гарган оролцсон бол гоц авьяастай шатарчны тусгай шагналыг 6 настай хөвгүүн Г.Амартүвшин хүртлээ.

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)