Европын холбоо ОХУ-ын эсрэг хоригоо сунгасан
- 2015-02-02
- Дэлхий
- 0

Европын Холбооны орнуудын Гадаад харилцааны сайд нар өнгөрсөн долоо хоногт Брюссель хотноо чуулжээ. Уулзалтын үеэр Европын холбоо Украин дахь зөрчилдөөнтэй холбоотойгоор Оросын улстөрч, бизнесмэнүүдийн эсрэг энэ оны гуравдугаар сар хүртэл авсан эхний багц хориг арга хэмжээний хугацааг сунгаж, ирэх есдүгээр сар хүртэл хүчин төгөлдөх байхаар баталсан байна. Энэ асуудлыг хэлэлцсэн Европын холбооны Гадаад хэргийн сайд нар Украин дахь хямрал хурцадсанд Оросын тал буруутай гэж үзжээ. Европын холбооны удирдлагууд ОХУ-ын эсрэг шинээр хориг арга хэмжээ авах талаар энэ сарын 12-нд Брюссель хотноо болох ээлжит уулзалтын үеэр хэлэлцэхээр болсон юм.

Сэтгэгдэл (0)