“Moody’s” агентлагийг рейтинг гажуудуулсан хэрэгт сэжиглэжээ
- 2015-02-03
- Дэлхий
- 0

АНУ-ын Хууль зүйн яамнаас “Moody’s” агентлагийг үйлчлүүлэгчдийг татахад ашигладаг рейтингүүдийг үндэслэлгүйгээр тогтоож, дотоод журмаа зөрчсөн гэх үндэслэлээр шалгаж эхэлснийг “Уол Стрийт Жорнал”-д мэдээлжээ. Хууль зүйн яамныхан 2008 оны санхүүгийн хямралын өмнө үл хөдлөх хөрөнгийн зээлийн баталгаа бүхий үнэт цаасны үнэлгээг хийсвэрээр нэмсэн байх магадлалтай гэж үзсэн байна. Үүний уршгаар хөрөнгө оруулагчид төөрөгдөлд орж, эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийснээс их хэмжээний алдагдал хүлээсэн гэж үздэг. “En-ron” компани 2001 онд дампуурахад “Moody’s” зэрэг хэд хэдэн рейтингийн агентлаг мөрдөгчдийн анхааралд өртсөн. “Enron” нь дампуурах хүртлээ хамгийн дээд зэргийн рейтингтэй хэвээр байжээ.
Д.БОЛД

Сэтгэгдэл (0)