Орос Умард Солонгостой хамтарсан цэргийн сургуулилт хийнэ

Оросын тал Умард Солонгостой хамтарсан цэргийн сургуулилт хийнэ гэдгээ мэдэгдсэн тухай “Voice of America” агентлагаас дамжуулжээ. ОХУ-ын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга Валерий Герасимов өнгөрсөн долоо хоногт Зэвсэгт хүчний удирдах ажилтнуудтай уулзсан байна. Уулзалтын үеэр тэрбээр Бразил, Куба, Умард Солонгос, Вьетнамын Зэвсэг хүчний удирдлагатай хэлэлцээр хийж, тэдгээр орны арми, тэнгисийн цэрэг, нисэх хүчинтэй хамтарсан сургуулилт хийнэ гэдгээ өгүүлсэн аж. Оросын удирдлага ирэх тавдугаар сард болох Ялалтын баярын ёслолын арга хэмжээнд хоёр Солонгосын Төрийн тэргүүн нарыг урьсан. Умард Солонгосын тал энэ урилгыг хүлээн авсан боловч залуу удирдагч Кин Чен Ун Москвад ирэх эсэх нь тодорхойгүй байна. Кин Чен Ун Москвад айлчилсан тохиолдолд Оросын талын зуучлалтайгаар Өмнөд Солонгос, Хятадын удирдлагатай нүүр тулан уулзах боломжтой. Ийм уулзалт хийвэл Солонгосын хойгт энхтайван, харилцан ойлголцол бий болоход дөхөм болно. Харин АНУ-ын талд хоёр Солонгосыг ойртуулах сонирхол байхгүйгээс Умард Солонгосын эсрэг сөрөг мэдээллийг тогтмол тарааж, нөхцөл байдлыг хурцатгах арга зам эрэлхийлж байна гэжээ.

 

Д.БОЛД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)