Хятадын эдийн засгийн үзүүлэлт буурчээ

БНХАУ-ын эдийн засгийн голлох үзүүлэлтүүд нэгдүгээр сард буурсан үзүүлэлттэй гарчээ. Өнгөрсөн сард БНХАУ-ын үйлдвэрлэлийн салбарын худалдан авагч менежерийн индекс 49.8 нэгж болж буурснаар агшилтын бүсэд шилжлээ. Ийнхүү тус улсын эдийн засгийн гол үзүүлэлт буурахад үл хөдлөх хөрөнгийн салбарын уналт болон олон улсын эрэлт буурсан зэрэг ихээхэн нөлөөлсөн байна. Харин үйлчилгээний салбарын хувьд53.7 нэгж болж буурснаар сүүлийн нэг жилийн доод төвшиндөө хүрээд байгаа ажээ. Тус улсын Төв банк зах зээл дэх мөнгөний эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд бодлогын хүүгээ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард бууруулсан ч энэ нь төдийлөн үр дүнгээ өгөхгүй байгааг дээрх үзүүлэлтүүд баталж буй тухай шинжээчид дүгнэсэн байна. 

 

Д.БУЛГАН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)