Б.Обама Украинд төрийн эргэлт хийхэд оролцсоноо хүлээжээ
- 2015-02-03
- Дэлхий
- 0
Ерөнхийлөгч Б.Обама “Си Эн Эн” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр “Украинд эрх мэдэл шилжих үйл явцад зуучийн үүрэг гүйцэтгэсэн” тухай хэлжээ. Энэ нь Украинд төрийн эргэлт гарахад АНУ оролцсоныг хүлээн зөвшөөрсөн хэрэг болсон байна. Тэрбээр энэ тухай ярихдаа “В.Путин Крым, Украины талаар шийдвэр гаргахдаа ямар нэг агуу стратегийн бодлого баримтлаагүй. Майдан дахь эсэргүүцлийн хөдөлгөөн, биднийг эрх мэдэл шилжихэд зуучийн үүрэг гүйцэтгэсний дараа В.Янукович оргосон зэрэг нөхцөл байдал түүний хувьд огт санаандгүй хэрэг болсон” гэжээ. Үүнээс гадна “Тэр цагаас хойш В.Путин нөхцөл байдалд зохицон ажиллаж ирсэн нь Украины бүрэн эрхт байдал, газар нутгийнх нь халдашгүй дархан байдлыг үгүй хийж, олон улсын эрх зүйн хэм хэмжээг зөрчихөд хүргэсэн” гэв. Б.Обама Крымийг бүрэлдэхүүндээ нэгтгэсэн нь Орост ашиггүй болсон хэмээн дүгнэсэн байна. Цагаан ордны тэргүүн АНУ, Оросын хооронд зэвсэгт мөргөлдөөн өдөөх нь Америк болон бүх дэлхийн хувьд ухаалаг алхам биш хэмээн үнэлсэн байна. АНУ-ын эрх баригчид дэлхий даяар өөрсдийнх нь санаанд нийцээгүй, бие даасан бодлого явуулж байгаа аливаа улсын удирдлагыг солихыг зорьдогоо нуугаагүй байна. Тухайлбал, Израилийн тусгай албаны шинжээч Яков Кедми “Одоо тэд нэрэлхэхээ больсон. Үүнийгээ маш тайван ил тод хийх боллоо. ЗХУ байхад АНУ бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчим үйлчилж, иймэрхүү үйлдлээ нуухыг хичээдэг байсан” гэж . АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Европын асуудал эрхэлсэн туслах Виктория Нуланд “Украин улс 1991 онд тусгаар тогтнолоо олж авснаас хойш АНУ тус улсын хэрэгцээ, бусад зорилгод зориулж, таван тэрбум ам.долларын хөрөнгө оруулсан” хэмээн 2013 оны арванхоёрдугаар сарын 13-нд хэлсэн удаатай. Түүнчлэн В.Нуланд, Украин дахь АНУ-ын Элчин сайд Ж.Пайетт нар Украины шинэ цагийн улстөрчдийг ямар албанд илүү тохиромжтой, аль албан тушаалд хуваарилвал зүйтэй талаар хэлэлцсэн ярианы аудио бичлэг нэг жилийн өмнө интернэтэд тавигдсан юм. Мөн тэрбумтан Ж.Сорос “Си Эн Эн” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр “Би Украиныг Оросоос тусгаар тогтнолоо олж авахаас өмнө тус улсад сангаа байгуулсан. Сан тэр цагаас хойш үйл ажиллагаа явуулж, одоо болж буй үйл явдалд чухал нөлөө үзүүлсэн” хэмээн өнгөрсөн оны тавдугаар сард өгүүлсэн аж.
Д.Болд

Сэтгэгдэл (8)
ЗОЧИН (203.194.114.233)
АМЕРИКЫН ЦУСТ ХАР САВАРЫГ ХҮН ТӨРӨЛХТӨН ТАСДАН ХАЯХ ЦАГ БОЛСОН
Elbegdroj oo!!! (123.121.207.77)
Ta nar ih amerik gej sevdeg bizdee! bolj baina uu!? Uuliin bugiig harj unasan morio martdagiin ulgereer hechneen ch jil 2 horshoo gazar dor ortol muulj,amerik, yaponiig magtan duulav daa. Hardaa ted ih sain tushuud baina uu?! boddoo!?
Elbegdroj oo!!! (123.121.207.77)
Ta nar ih amerik gej sevdeg bizdee! bolj baina uu!? Uuliin bugiig harj unasan morio martdagiin ulgereer hechneen ch jil 2 horshoo gazar dor ortol muulj,amerik, yaponiig magtan duulav daa. Hardaa ted ih sain tushuud baina uu?! boddoo!?
(202.179.11.202)
sain eronkhiilogch orosuud torol negtnee alj khyadaj baigaa n obamagiin gavya
(183.81.169.22)
Herev europ-d dain degdeh yum bol europiin ter olon jijig ulsuud l duusiishd,amerik gazar zuin huvid ashigtai bairlald bgaa gedgiig ene germany,france zereg ulsuud medmeer yumaa, yamar negen hun ch yumuu uls buland shahagdah yum suulchiin arga hemjeegee avna gej bodmoor yumaa,,,
монголчууд (202.21.106.120)
Олон улсын ГААГА-ын шүүхэд Ж.Буш болонэнэ хар сармагчингийн өмхий хошног Обама нарыг өгч ял асуух хэрэгтэй.Дэлхий дахинд хаана дайн болно тэнд өмхий америкууд заавал оролцсон байдаг нь ёс болж байна шүү.Украйн,Ирак,Лив,Сири,Египетийн ард иргэд шүүхэд гомдол гаргах хэрэгтэй.
(182.160.0.252)
Iim eree tseeree a ldsan ***** nuud shuu dee
(180.235.186.199)
hogiin novsnuud busdiin nulims cusaar uursdiin sanaand niicuulj amidardagaa shuudhan heldeg boljee