Грек улс Европын холбооны зээлээс татгалзаж магадгүй
- 2015-02-03
- Дэлхий
- 0
Грекийн Сангийн шинэ сайд Янис Варуфакис улсынхаа өрийн бүтцийн асуудалд хийх өөрчлөлтийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулжээ. Энэ төлөвлөгөөний дагуу бол Грекийн эдийн засгийн өсөлтийг сэргээснээр Афины өр зээлийг төлөх чадамжтай болох аж. Мөн тэрбээр Европын холбооноос олгодог зээлээс татгалзах хэрэгтэй гэж мэдэгдсэн байна. Тэрбээр Францын Сангийн сайд Мишель Сапентай уулзсаны дараа “Бид ганцхан дусал тун гуйдаг хар тамхичин шиг болжээ. Энэ донтолтыг эцэс болгох нь манай засгийн газрын гол зорилго” хэмээжээ. Уулзалтын үеэр Сапен “Францын зээлдүүлэгчдэд Афинд эдийн засгаа шийдвэрлэхэд туслалцаа үзүүлж зээл олгоход бэлэн гэсэн боловч Грекийн өрийг тэглэх боломжгүй” гэдгийг онцолсон байна. Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрасын мэдэгдснээр улсынх нь өр 240 тэрбум евро ажээ.
Д.Болд

Сэтгэгдэл (1)
money (122.201.31.224)
Hi all hyalbar argaar mungu oloh arga bnashvv zugeerl comiihoo ardaasl mungu olohnee http://TheWeeklyJob.com/?id=331427 ene link deer daraad orood register now gsn hesegt id neegeed busdad tugeegeed bairshuulaad neg hun daraad tanii linkeer oroh tutamd 10dollar harin ta id neesneeree avtomataar 25dollartai bolno ingeed ta 300dollart hureed anhnii tsalingaa awna unen yum bnalee bi bur 450 dollar awsan geech ta yag odoo daraad uzeerei orood uz yaraarai manaihaan