АНУ-ын төлөөлөгч Монголд тусламж үзүүлэхээ зогсоохыг уриалав

Америкийн иргэн Ж.Каплад хорих ял өгсөнтэй холбоотойгоор Монгол Улсад эдийн засгийн тусламж үзүүлэх тухай хэлэлцээрээ зогсоох ёстой гэсэн байр суурийг Улаанбаатар дахь АНУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхимаас(ХАҮТ) илэрхийлснийг “Блүмберг”-ээс дамжуулжээ. Татвараас зайлсхийсэн гэх энэ хэрэгт холбогдуулан АНУ-ын нэг, Филиппиний хоёр иргэнд хорих ял оноосон нь гадны ажиглагчдын анхаарлын төвд орсныг уг мэдээлэлд өгүүлсэн байна. Үүнээс гадна АНУ-аас Монгол Улсад АНУ-ын Мянганы сорилтын сангаас өмнө нь 285 сая ам.доллар олгосныг дурдаж, хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэх тухай хэлэлцээрийг зогсоох ёстой гэсэн АНУ-ын ХАҮТ-ын тэргүүн Ж.Коксын байр суурийг мэдээлжээ. Тэрбээр “Тусламж олгохын тулд нээлттэй байдал, хууль цааз, авлигын талаар зарим босго шалгуурыг хангах ёстой. АНУ-ын иргэнийг учир дутагдалтай шүүх хурлын тогтоолоор шоронд хорьж байгаа нөхцөлд хэлэлцээрийг шууд зогсоох ёстой гэсэн байна. Түүнчлэн Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан тусламж олгох тухай хэлэлцээрийг зогсоох эсэх талаар тайлбар өгөхөөс татгалзсан байна.

 

Д.БОЛД

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)