ПЕГИДА-г дэмжигчид Австрид жагсаал хийжээ
- 2015-02-04
- Дэлхий
- 0

Германд исламын шашинтнууд газар авч байгааг эсэргүүцдэг ПЕГИДА хөдөлгөөнийг дэмжигчид Австрийн нийслэлд жагсаал хийжээ. Хөдөлгөөнийг дэмжигчдийн Австрид хийсэн анхны цуглаанд хэдэн зуун хүн оролцож, нацист маягийн мэндчилгээ дэвшүүлж байсан аж. Үүнтэй зэрэгцээд ПЕГИДА-г эсэргүүцэгчдийн жагсаал болж, 5000 гаруй хүн оролцсон байна. Цагдаа нар хоёр тусдаа жагсаалд оролцогчид хоорондоо мөргөлдөхөөс сэргийлэх арга хэмжээ авчээ. ПЕГИДА хөдөлгөөн өнгөрсөн оны аравдугаар сард байгуулагдсанаасаа хойш Европын соёл иргэншилд исламын шашин улам бүр их нөл өө үзүүлж буйг эсэргүүцдэг хэмээн мэдэгдэж, жагсаал, цуглаан зохион байгуулж эхэлсэн.
Д.Болд

Сэтгэгдэл (0)