“Өлзий” хэвийн боов нь хонин жилийн өнгийг тодорхойлно

      Монгол түмний баяр Цагаан сар хаяанд ирж, идээ будааны дээд, эдийн сайхныг сонгохоор ард олон тун завгүй байна. Дор бүрнээ л сонголт хийж ирж буй хонь жилдээ өнгөтэй өөдтэй явахыг эрхэмлэж байгаа нь зөвхөн өнөөдрийн ч үзэгдэл биш. Арга ч үгүй жилдээ ганц тохиож, ах дүү амраг саданг уулзуулдаг баяраас гадна тухайн жилийнхээ өнгийг тодорхойлдог болороор тэр байх. Энэ цаг үед хамгийн том сонголт бол идээ будааны тэргүүнд залардаг ул боов гэдгийг надаар хэлүүлэх юун. Тухайн жилийн идээ тэргүүтнүүд, засалт гээд олон зүйлээс айсуй хонин жилдээ ямар явахыг билгэдэж боддог ард түмэн.

 

      Тиймээс нэн тэргүүний сонгох зүйл бол хэвийн боов. Өнөөдөр хэвийн боов үйлдвэрлэж буй маш олон газар бий. Гагцхүү сонголт л хувь хүний өмнө бий. Тэгвэл та “Суман гүн” компанийн “Өлзий” хэвийн боовыг сонгоход хонин жилдээ элбэг дэлбэг явахын билгэдэл тань аяндаа бий болно гэдгийг урьд өмнөх хэрэглэгчид ярьж сууна. Учир нь “Суман гүн” компанийн “Өлзий” боовыг хийж байгаа үйлдвэрээр ороход цаанаа л нэг өег нүнжиг харагдана. Аргагүй л “энэ  жилдээ ч би.....” гэх бодол хэнд ч төрнө. Тэнд шар тос үнэртэж, өнгө билэгдлийн нүнжиг болон  шаргалтах "Өлзий" хэвийн боовыг харж болно. Амт чанарын хувьд ч ард түмний мэдэх бренд болсон бүтээгдэхүүн учраас аргагүй юм.

 

      Хүмүүсийн ярьж байгаагаар "Өлзий" хэвийн боов хэд хоносон ч хатдаггүйгээрээ давуу талтай, үүн дээр нь амт чанар сайтай гэдгийг хэн ч хэлнэ. Үйлдвэрлэгчдийн болон зарим мэдэх хэрэглэгчдийн амнаас сонсож байхад тус компани нь Архангай аймгийн Чулуут сумын саальчин  бүсгүй­чүүдийн бэлтгэсэн шар тосыг эх орны хөрсөнд ургасан алтан тарианы дээд гурилд багсарч, шар тосонд чанадаг юм байна. Гол нь ардын уламжлалт аргыг өнөө цагийн шилдэг технологитой хослон үйлд­вэрлэдэг нь бас нэ­гэн онцлог гэдгийг энд дурдах нь зүйн хэрэг.

 

       Тиймээс амт чанар монгол билгэдлээ бодож, ард түмэн “Өлзий” хэвийн боовыг сонгодог юм байна гэж хэн ч бодохоор. Тэгвэл өнөөдөр “Суман гүн” трейд”-ийнхэн “Дүнжингарав” худалдааны төвд хэвийн боовоо дэлгэж, монголчуудынхаа хонин жилийн хийморь сүлдийг бадраахаар зэхжээ. Нэр нь хүртэл “Өлзий” хэмээх билгэдэлтэй хэвийн боовоо авч, хонин жилийнхоо хийморь сүлдийг өргөсөн идээгээ өрөх нь монголчууд бидний зан үйл, эрхэм үйл билээ. Тэгэхээр уншигч та “Суман гүн”-ний “Өлзий” хэвийн боовыг авахаар нэн даруй “Дүнжингарав” худалдааны төвийг зорих юм байна.

 

 

 

 

А.Гал

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (103.229.122.194)

    2015-02-04

    busdaasaa arai l dajgui shu

  • (103.229.122.194)

    2015-02-04

    ene jil suman guniinhiig awnaa l getsen bgaa