Төрийн Думын гишүүд Германаас нөхөн төлбөр шаардана

Оросын Төрийн Думын хэсэг депутат Герман улс Дэлхийн хоёрдугаар дайнд ОХУ-д учруулсан хохирлыг тооцоолж, нөхөн төлбөр шаардахаар төлөвлөснийг Либерал ардчилсан намын гишүүн Михаил Дегтярев мэдэгджээ. Думын гишүүд энэ асуудлыг эрхлэх ажлын тусгай хэсэг байгуулах гэнэ. “Герман улс Дэлхийн хоёрдугаар дайн үед учруулсан сүйрэл, зэрлэг балмад явдлынхаа төлөө ЗХУ-д нөхөн төлбөр өгөөгүй. Ялтын гэрээний дагуу ЗХУ өөрийн хяналтад байсан хэсгээс Германы зарим активийг(гол төлөв тавилга, хувцас, аж үйлдвэрийн тоног төхөөрөмж) хураан авсан нь дайны олз байсан. Тэдгээр нь дайны уршгаар ЗХУ-ын эдийн засагт учирсан хохирлыг барагдуулж чадахгүй” хэмээн Михаил Дегтярев өгүүлсэн байна. үүнээс гадна дайны дараа БНАГУ-аас нөхөн төлбөр авах тухай гэрээ байгуулсан боловч ХБНГУ-тай энэ төрлийн гэрээ байгуулаагүй болохоор ийм нөхөн төлбөр шаардах боломж байгаа гэдгийг тэрбээр тайлбарлажээ. ЗХУ-ын Улсын тусгай комиссоос үед үндэсний нийт баялгийн30 хувьтай тэнцэх хохирол амссан гэдэг дүгнэлт гаргажээ. Зөвлөлтийн нутагт нийт1710 хот, суурин, 70 мянга гаруй тосгон нурж, 32 мянган аж үйлдвэрийн байгууллага сүйрч, 100 мянга гаруй хамтрал, САА үгүй болсон аж. ЗХУ-д учирсан материалаг хохирлыг хоёр их наяд рублиэр үнэлсний дээр олон хүнийхээ амь насыг алдсан. “Герман улс Холокостын хохирогч зургаан сая еврей хүний нөхөн төлбөрийг(100 тэрбум маркийг дайны үед огт байгаагүй Израил улсад өгсөн) олгосон хэрнээ амь насаа алдсан зөвлөлтийн 27 сая иргэнийг ойшоосонгүй. Тэдний16 сая энгийн номхон иргэд байсан” хэмээн Михаил Дегтярев ярьжээ. Энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзвэл нөхөн төлбөрийн хэмжээ 3-4 их наяд евро хүрэх магадлалтайг тэрбээр өгүүлсэн байна. Харин Төрийн Думын батлан хамгаалах хорооны тэргүүн Владимир Комоедов дайн дууссанаас хойш 70 жилийн дараа ийм нөхөн төлбөр авах магадлал бага гэж үзжээ. Дээр нь хоёр орны хооронд энэ тухай гэрээ байх ёстой аж. Грекийн эрх баригчид 2013 онд үүнтэй төртэй тайлан бэлтгэсэн. Нийт 80 хуудас уг тайланд Дэлхийн хоёрдугаар дайны хугацаанд нацистын Герман улсын учруулсан хохирлыг 162 тэрбум евро хэмээн үнэлжээ. Үүний хариуд Германы тал ямар нэг нөхөн төлбөр олгохгүй гэдгээ мэдэгдсэн юм.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • зочин (112.72.13.194)

    2015-02-05

    Оху ын энэ нөхөн төлбөр авах тухай энэ санаа амжилт олно шүү Уул саналыг гаргаж байгаа улс нь хүчэрхэг юм дээр нь хүн төрлөхтөний өмнө өдүүлсэн Германчуудын аймшигт харигслал нь түүхэн үнэн билээ америкийг сохороор дууриасаны золиос энэ удаа немцүүд болох нь дээ

  • зочин (182.160.33.102)

    2015-02-05

    Саваагүй ноход саранд хуцдаг,мөрөөдөхөд мөнгө төлөхгүй,их санасан газар есөн шөнө хоосон гэж.

  • МОСКВАД СУУГАА МОНГОЛ (178.214.33.71)

    2015-02-04

    МОСКВАД СУУГАА МОНГОЛ ХЭРЭВ ТА ОХУ-ЫН МОСКВА ХОТОД БИЗНЕС БОЛОН ХУДАЛДАА , ЭМ ЭМЧИЛГЭЭ, ХУВИЙН АЖЛАА Р ЯВАХ ХЭРЭГТЭЙ БАЙВЧ ЦАГ ЗАВ БОЛОН БУСАД БОЛОМЖ ТАНЬ ГАРАХГҮЙ БАЙГАА БОЛ ""МОСКВАД СУУГАА МОНГОЛ’’ ТАНЫ АЖИЛД ТУСАЛНА: * ХЭРЭВ ТА МОСКВАД АЖИЛ ХЭРЭГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХУДАЛДАА НАЙМАА ХИЙХЭЭР БОЛОН ДАЙРАН ӨНГӨРӨХ БОЛ БИД УГТАЖ, ЗУУЧИЛЖ, ЗОЧИД БУУДАЛ ЗАХИАЛАХ, БИЛЕТ ЗАХИАЛАХ, ХЭЛМЭРЧЛЭХ, ГАЗАРЧЛАХ, УНААГААР ҮЙЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ БОЛ; * ХЭРЭВ ТАНД МОСКВА ХОТОД ЗОХИОГДДОГ ОЛОН УЛСЫН ЯАРМАГ ХУДАЛДААНД ОРОЛЦОЖ БАЙГАА БҮХ САЛБАРЫН БҮТЭЭГДЭХҮҮН, ТЕХНИК ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН МЭДЭЭЛЭЛ ХЭРЭГТЭЙ БОЛ ; *ХЭРЭВ ТАНАЙ БАЙГУУЛЛАГЫН БАЙНГЫН ТӨЛӨӨЛӨГЧ ХЭРЭГТЭЙ БОЛ; ТА sogsoo_o@mail.ru ХАЯГААР БОЛОН +7 917 577 34 01 УТСААР БИДЭНД ХАНДААРАЙ! МОНГОЛ ДАХЬ УТАС : 99948455

  • pkxny (112.72.13.60)

    2015-02-04

    маш зөв. Энэ германууд ХХ зууны дунд үед ямар муухай гутамшигт харгис үйл явдал дэгдээснээ одоо мартчихаад энхийн цагаан тагтаа шиг элдэв юм хуцаад нэг их том орон болох гэж солиороод байх болж. Ялангуяа тэр нэг зөнөг шар авгай их галзуурч байгаа юм. Юм л бол Орос руу дайрч элдэв гүтгэлэг хийгээд л. Орос хохирлоо авна гэж хүчтэй үзэх хэрэгтэй. Муусайн немцүүд санамж аваг. Амаа татаж хирээ мэдэж яваг. Евролпын улс бүхэн нийлээд энэ асуудлыг НҮБ-д хэлэлцүүлэг.

  • zew zew (112.72.13.61)

    2015-02-04

    mash zew ter ih hohirol bas deer n olon say hunii setgel sanaanii hymral teluul ah naraa zew

  • (183.81.169.22)

    2015-02-04

    zuv zuv, angela merkeli gej D A R V A I S A N- avgai orosiin esreg ih yum hiij baigaa,

  • зочин (150.129.140.47)

    2015-02-04

    Маш зөв асуудлыг хөндсөн байна. Дайны нөхөн төлбөрийг шударгаар төлүүлэх нь зөвхөн хохирлын ч тухай асуудал биш. Энэ нь аль нэг улс дайн өдөөхгүй байх бас нэг сануулга болдог тул асуудлыг хүчтэй тавьж шийдүүлэх ёстой.