Мексикийн Ерөнхийлөгч өөрийг нь шалгахыг шаардав

Мексикийн Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето ашиг сонирхлын зөрчилтэй эсэхээ шалгуулах хүсэлтийг өөрөө гаргажээ. Мексикийн Төрийн тэргүүн Төрийн албаны сайдаар Вирхилио Мартинесийг томилохдоо энэ хэргийг шалгах үүрэг өгсөн аж. Шинээр томилогдсон сайд уг ажлыг гүйцэтгэхийн тулд шинжээчдийн тусгай хэсэг байгуулах ёстойг Ерөнхийлөгч үүрэг өгөхдөө хэлжээ. Ерөнхийлөгч Энрике Пенья байнга нээлттэй байж, тайлагнаж байхаар амалснаа дурдаж, улстөрчдийн хувьд ашиг, сонирхлын зөрчилтэй эсэхийг нь илрүүлэх найдвартай арга хэрэгсэл байдаггүй болохыг хэлжээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)