Чанарыг эрхэмлэгч “Траст Трейд”
- 2015-02-06
- Үнэн
- 0

“Тансаг амтыг таны ширээнд” гэх уриатай “Траст Трейд” компанийн үйл ажиллагаатай танилцах боломж бидэнд олдлоо. Нөгөө талаар сүүлийн үед хиам, мах махан бүтээгдэхүүнтэй холбоотой сөрөг мэдээлэл цахим ертөнцөөр байнга гарах болсон. Тиймээс хиам, махан бүтээгдэхүүнийг хэрхэн үйлдвэрлэдэг, ямар шат дамжлагатай хэрэглэгчдийн гар дээр очдог эсэхийг сурвалжлахаар тус компанийг зорьсон юм. Түүнчлэн заавал “Траст Трейд” компанийг сонгосон шалтгаан нь үндэсний томоохон үйлдвэрлэгч бөгөөд эрүүл, сайн чанарын бүтээгдэхүүн нийлүүлдгээрээ хэрэглэгчдийн дунд нэр хүндтэй юм билээ.
Юуны түрүүнд эцсийн бүтээгдэхүүн болж хэрэглэгчдийн гар дээр очдог төв оффист нь очлоо. Үүдээр нь дөнгөж ороход “гутлаа арчсан танд баярлалаа” гэх найрсаг бөгөөд нэлээн шаардлага өндөр бичиг хадсан нь ариун цэврийг нэгдүгээрт тавьдаг газрын илэрхийлэл гэмээр. Гаднаас орж ирж буй хүн болгонд углааш өмсүүлж дотогш нэвтрүүлэх аж. Би дээр хэлсэн бидний хамгийн гол ажил бол мах, махан бүтээгдэхүүнийг хэрхэн бэлддэг эсэхийг сурвалжлах. Тиймээс ажил ид өрнөж буй хэсэг рүү орохыг хүсч байгаагаа илэрхийлэв. Миний гуйсан саналыг хүлээн авсан ч шууд оруулсангүй. Нэг удаагийн маск, малгай, халаад, зэргийг өмсүүлнэ. Мөн заавал зориулалтын цэвэр гутлыг өмсгөх аж. Бас гараа угааж, ариутгах гээд бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй хэсэг рүү орох болгондоо энэ үйлдлийг давтана.
Үйлдвэр өдрийн захиалгынхаа хэмжээнээс хамаарч 3-6 тонн бүтээгдэхүүн гаргах хүчин чадалтай. Сүүлийн үед хиам мах, махан бүтээгдэхүүнээс төмөр зэрэг зүйл гарах болсон хэрэглэгчдийн бухимдлыг төрүүлдэг. Тэгвэл тус компани үүнээс сэргийлэхийн тулд тусгай металь илрүүлэгч текникийг нэвтрүүлээд удаж байгаа аж. Бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс өмнө бүх түүхий эдийн бүтээгдэхүүнийг тус техникээр дамжуулж гаргадаг байна. Тиймээс ч бүтээгдэхүүнтэй холбоотой гомдол, санал ирдэггүй хэмээн ажилчид нь ам бардам хэлж байлаа.
“Траст Трейд” ХХК нь анх 2000 онд байгуулагджээ. Түүнээс хойш 14 жил монголын зах зээлд тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа хэрэглэгчдийн итгэл хүлээсэн нэр хүндтэй компани юм. Анх махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, гадаад дотоод худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа эхэлсэн. 2006 онд хиам , махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн гол түүхий эд болох гахайн махны дотоодын хэрэгцээг хангахын тулд “Жаргалан” эрчимжсэн гахайн аж ахуйг байгуулжээ. Харин 2014 онд “Траст мийт” ангилсан махны үйлдвэрийг байгуулснаар хиамны үйлдвэрлэлийн үндсэн түүхий эд болох үхэр, гахайн махыг эрүүл ахуй чанарын шаардлага хангасан нөхцөлд лабораторийн цогц хяналтад ангилан бэлтгэх нөхцлийг бүрдүүлж чаджээ. Ингэснээр хэрэглэгчдийнхээ итгэлийг улам баталгаажуулсан явдал болсон байна. Өнөөдрийн байдлаар гахайн аж ахуй, мах ангилах үйлдвэр, хиамны үйлдвэр бүхий мах боловсруулалтын тогтолцоог бий болгож чадсан үндэсний томоохон үйлдвэрлэгч болтлоо өргөжөөд байна.
Тус компанийн эрхэм зорилго бол шинэ технологи, шилдэг амт чанартай мах, мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд тэргүүлэх явдал аж. Гэхдээ эдгээр зорилгынхоо нэлээдгүй хэсгийн аль хэдийнэ биелүүлчихсэн хэмээн ярьцгааж байна. Тиймээс дээрх амжилтаа улам баталгаажуулах бас нэгэн зорилтын өмнө алхаж байна. Монгол хүн бүр эрүүл хүнс хэрэглэх эрхтэй. Тиймээс “Траст Трейд”-ийнхэн бүтээгдэхүүнийхээ чанар, аюулгүй байдалд онцгой анхаардаг байна. Түүхий эдээс бэлэн бүтээгдэхүүн болох бүх үе шатанд дотоод хяналтыг тасралтгүй явуулж, ажилтан нэг бүрийн оролцоотой, үр дүнтэй, оновчтой байнгын сайжруулалт хийх байдлаар зохион байгуулснаар эрүүл хүнс үйлдвэрлэх нөхцөл бүрддэг байна. Тус компани нь орчин үеийн өндөр техник, технологийн лабораторитой. 2009 оноос хими болон нян судлалын иж бүрэн лабораторитай болсон бөгөөд 2014 онд лабораторийн хүчин чадал, хүний нөөц, материаллаг баазыг нэмэгдүүлснээр бүтээгдэхүүн, түүхий эдийн эрүүл ахуй аюулгүй байдлыг цогцоор нь хангахын тулд ажиллагсдын эрүүл ахуй, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн орчны ариун цэврийн бүхий л шинжилгээг явуулж, хяналт, сайжруулалтыг хийн явуулах нөхцөл бүрджээ. Түүхий эд, хиам махан бүтээгдэхүүний сорьцонд сард 2-3 удаа нян судлалын шинжилгээ хийдэг байна. Харин багаж тоног төхөөрөмж, ажилчид, орчны агаар, ундны усны бактериологи шинжилгээг сард 2 удаа хийдэг аж. Үүнээс гадна химийн лаборатори нь уураг, тослог, чийглэг, нитрит, давс, рН-ийн агууламжийг автомат анализаторийн утга (Infra-lab), химийн шинжилгээний уламжлалт аргатай хариуцуулан шинжилгээний хариуг гаргах тал дээр ажиллаж байгаа юм байна.
“Траст Трейд” компани нь татварын албаны “А” зэрэглэлийн татвар төлөгч компаниар 2004, 2005, 2006 онуудад тус, тус шалгарчээ. Мөн НИТХ-ын “Хүндэт өргөмжлөл”-ийг 2006 онд, Тэргүүний нийгмийн даатгалын шимтгэл төлөгч байгууллагаар 2008 онд, БЗД-ийн засаг даргын “Шилдэг аж ахуй нэгж” өргөмжлөлөөр 2010 онд, Татварын ерөнхий газрын “Найдвартай татвар төлөгч”-өөр 2011 онд, Нийгмийн даатгалын ерөнхий газрын “Тэргүүний шимтгэл төлөгч” өргөмжлөлөөр 2012 онд, НМХГ-ын “Шилдэг, ээлтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч”-ээр 2013 онд, МХХ-ны “Хүнсний манлай үйлдвэр”-ээр 2014 онд тус тус шалгарч байсан амжилттайгаас гадна халамжийн үйл ажиллагаа тасралтгүй явуулдаг байна. Улсын ахмадын асрамжийн газрын “Талархал”, Тархины саажилттай хүүхдийн “Халуун болор” төвийн “Хүндэтгэл”, Өнчин хүүхдийн “Өгөөмөр” асрамжийн газрын “Талархал” зэрэг нь компанийн нийт хамт олны санаачилга сэтгэлийг үнэлсэн, урам хайрласан хүндэтгэлүүд юм.
“Траст Трейд” компани нь нийтдээ 130 гаруй ажилчидтай үндэсний тэргүүлэгч үйлдвэрлэгч юм. Ийнхүү “Траст Трейд” компанийн нэг өдрийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компанийн бүтээгдэхүүн болоод чанарт эргэлзэх зүйл алга.












Д.Хулан

Сэтгэгдэл (1)
МОСКВАД СУУГАА МОНГОЛ (178.214.33.71)
ХЭРЭВ ТА ОХУ-ЫН МОСКВА ХОТОД БИЗНЕС БОЛОН ХУДАЛДАА ,ЭМ ЭМЧИЛГЭЭ,ХУВИЙН ХЭРГЭЭР ЯВАХ ХЭРЭГТЭЙ БАЙВЧ БОЛОМЖ ТАНЬ ГАРАХГҮЙ БАЙГАА БОЛ’МОСКВАД СУУГАА МОНГОЛ’ ТАНД ТУСАЛНА. ХЭРЭВ ТА МОСКВАД АЖИЛ ХЭРЭГ,АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ХУДАЛДАА НАЙМАА ХИЙХЭЭР ИРЭХ,ДАЙРАН ӨНГӨРӨХ БОЛ УГТАЖ, ЗУУЧИЛЖ,ЗОЧИД БУУДАЛ,БИЛЕТ ЗАХИАЛАХ,ХЭЛМЭРЧЛЭХ,ГАЗАРЧЛАХ,УНАА ГААР ҮЙЛЧИЛЖ ТУСАЛНА. ТА sogsoo_o@mail.ru, +79175773401 УТСААР БИДЭНД ХАНДААРАЙ! МОНГОЛ ДАХЬ УТАС 99948455