Николас Мадуро АНУ-тай дипломат харилцаагаа сайжруулна гэв
- 2015-02-06
- Дэлхий
- 0

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро улс орондоо үүссэн тогтворгүй нөхцөл байдлыг намжаахад АНУ-тай гадаад харилцаагаа сайжруулах нь зүйтэй хэмээн үзжээ. Энэ талаар Николас Мадуро Өмнөд Америкийн орнуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Эрнесто Сампертай уулзахын өмнө хэлсэн байна. Ерөнхийлөгч Мадуро Венесуэл болон АНУ-ын хооронд хэлэлцээр хийхэд Эрнесто Самперыг зуучлагчаар оролцохыг хүссэнээ ч нуусангүй. “BBC” агентлагийн мэдээлснээр Вашингтон урьд нь Венесуэл зарим албан тушаалтнуудын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч байжээ.
Д.Болд

Сэтгэгдэл (0)