Америкчууд “Боко Харам”-ын дайчдын тоог тогтоов

Америкийн тагнуулын байгууллагынхан Нигерид үйл ажиллагаа явуулдаг“Боко Харам” хөдөлгөөн 4-6 мянган зэвсэгт дайчинтай гэдгийг тогтоожээ. Үүнээс гадна зэвсэгт дайчид өнгөрсөн онд барьцаалсан300 гаруй охиныг хорьж байгаа тухай тагнуулын эх сурвалжийн мэдээллийг“Ройтерс”-ээс дамжуулжээ. Гэхдээ алан хядагчид одоогоор Нигери дэх газрын тос олборлох дэд бүтцэд заналхийлээгүй хэмээн Америкийн тагнуулчид дүгнэсэн аж. “Боко Харам” нь хүүхдүүдэд барууны боловсрол эзэмшүүлэхийг эсэргүүцэж, хяналтдаа авсан газар нутагтаа исламын шашны дэг жаяг тогтоохыг зорьдог. Энэ хөдөлгөөн анх Нигерид бий болж, одоо хөрш зэргэлдээ орнуудад тархан улам зэрлэг балмад үйлдэл гаргах болжээ. “Боко Харам” эхэндээ зөвхөн цэрэг, цагдаагийн байгууллагуудад халддаг байсан бол удалгүй шашны байгууллагуудын тэргүүн, энгийн иргэд рүү халдаж эхэлсэн байна. Өнгөрсөн онд тус хөдөлгөөнийн халдлага дайралтад10 000 гаруй хүн амь насаа алджээ.

 

Д.Болд

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • RfCpMjVIEEpcbVCLoU (46.161.9.32)

    2016-06-09

    P6wacF cqbtzropwmlh, [url=http://ntwfvsbgizxm.com/]ntwfvsbgizxm[/url], [link=http://resigvypxrto.com/]resigvypxrto[/link], http://jautzsislrir.com/